Jump to content

Зорилго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зорилго (англи. Target, aspiration, герман: Ziel, орос. цель) гэдэг хэн нэгэн хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн нэг болон хэд хэдэн хэрэгцээг тодорхой нөөц бололцоо, цаг хугацаан дээр тулгуурлан төлөвлөсөн үйл ажиллагааны үр дүн юм. Зорилгоо нарийн тодорхойлоод хүрэх замаа төлөвлөж хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй байдаг юм.

Тодорхойлолтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Монгол хэлний их тайлбар толинд, “Зорилго гэж алс ирээдүйд хүрнэ гэж төлөвлөсөн эрмэлзэл юм.”
  2. Википедиа нэвтэрхий толинд, “Зорилго гэдэг нь нэг хүний эсвэл бүлэг хүмүүсийн төсөөлөн харж, төлөвлөж, хүрэхийн төлөө зорьж буй ирээдүйн хүсэл тэмүүллийн талаарх санаа юм.”
  3. Америкийн бизнесмэн, зохиолч Харви Маккэй, “Зорилго бол дуусах хугацаатай төлөвлөсөн мөрөөдөл юм.”
  4. Бизнесийн толь бичиг сайт /businessdictionary.com/-д, “Зорилго бол тодорхой хугацааны дотор багтаан хүрэх нэг эсвэл хоёр зорилттой, мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц эцсийн үр дүн.” гэх мэтээр тодорхойлжээ.

Зорилго нь ойрын, холын, шууд болон шууд бус, нэн тэргүүний гэж хуваагддаг.

  1. Ойрын зорилго- өнөө маргааш буюу хэдхэн хоногийн дараа хүрэх зорилт.
  2. Холын буюу хэтийн зорилго- хэдэн жил, арав хорин жилийн эцэст хүрэх зорилт. Мөн үүнийг том алсын зорилт гэдэг.
  3. Шууд зорилго - эхлээд тодорхой зорилгоо тавиад хүрэх арга замаа тодорхойлж хэрэгжүүлэн хүрэхийг хэлнэ.
  4. Шууд бус зорилго- ямар нэг үйл ажиллагааны явцад урган гардаг шинэ зорилгыг хэлнэ.
  5. Нэн тэргүүний зорилго- олон зорилго дотроос нэн шаардлагтай, тулгамдсан, амин чухал зэргээр нь эрэмбэлэн тогтоосон зорилт юм.

Амьдралын зорилго, Улс орны зорилго, нийтийн зорилго, хувийн зорилго, цэрэг дайны зорилго, байгууллагын зорилго, г.м.