Зорчигчийн вагон депо
Зорчигчийн вагон депо нь Улаанбаатар төмөр замын даргын 1962 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн А/86 тоот тушаалаар Улаанбаатар өртөөний вагон засварын газрын бааз дээр суурилан, Суудлын вагон депо нэртэйгээр анхлан байгуулагдсан. Тус вагон депо нь одоогийн байдлаар захиргааны зөвлөл (орон тооны бус), засварын салбар, ашиглалтын салбар, техник технологийн хэлтэс, чанарын баг, эдийн засгийн хэлтэс, санхүү-нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, хүний нөөцийн тасаг гэсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорчигчийн вагон депогийн зорилго
[засварлах | кодоор засварлах]Зорчигчийн вагон депогийн үндсэн зорилго нь зорчигчийн вагоны засвар, техникийн үйлчилгээг холбогдох хууль зүйн болон техникийн шаардлагуудад бүрэн нийцүүлэн хийж гүйцэтгэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, ая тухтай зорчих орчин нөхцөлийг бүрэн хангасан зорчигчийн галт тэргээр иргэдэд үйлчлэхэд оршино.
Үндсэн чиг үүрэг
[засварлах | кодоор засварлах]- Зорчигчийн бүх төрлийн вагонуудад сэргээх их засвар 1, 2-р хэмжээний их засвар, дунд засвар, төлөвлөгөөт урсгал засварыг төлөвлөсөн хугацаанд нь, төлөвлөгөөт бус урсгал засвар ба техникийн үзлэг үйлчилгээг тогтоосон журмын дагуу хууль зүйн болон техникийн шаардлагуудад бүрэн нийцүүлэн хийж гүйцэтгэх;
- Зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнийг аялалд бэлтгэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг бүрэн хангаж батлагдсан зурмагийн дагуу сааталгүй аялуулах;
- Зорчигчид, үйлчлүүлэгчдэд тэдний эрэлт шаардлагад нийцсэн зорчигчийн галт тэрэгний иж бүрэн үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх;
- Байгууллагын бүтээмж, чадамж, үр ашиг, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тасралтгүй нэмэгдүүлэх;