Зундуйн Дорж
Зундуйн Дорж (1941 оны төмөр могой жилийн могой сарын 11 cар могой өдөр Булган аймгийн Авзага сумын (өнөөгийн Хишиг-Өндөр) 5-р баг, Хадан хошууны Ар зайдан гэдэг газар мэндэлжээ- 2015 оны 10-р сарын 12-нд нас баржээ)-Монгол улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1952 онд буюу 11 настайдаа Авзага сумын бага сургуульд элсэн орж 1961 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.
1962 онд МУИС-ын Хэл утга зохиолын ангид элсэн орж 1968 онд төгсөөд Монголын үндэстний радиод 1971 оныг хүртэл сэтгүүлчээр ажиллажээ. 1971 -1973 он хүртэл Берлины "Брундфункт" радиод сэтгүүлч.
1973 оноос эргээд Монголын үндэстний радиод сэтгүүлч, редактораар гавъяаны амралтанд гартлаа ажиллажээ.
1992 оны Хар мичин жилээс Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийг байгуулж "Баян Монгол" радио студийн захирлаар ажиллажээ. Тэрээр 12 хүүхэдтэй бөгөөд 3 нь сэтгүүлч, 4 хүүхэд нь яруу найраг, зохиолчийн мэргэжил эзэмшжээ.
Зундуйн Дорж нь ард түмний сэтгэлд хоногшсон "Сүүтэй чулуу", "Эрдэнэ засгийн унага", "Эрийн цээ", "Үхэгсэдийн дараах ганцаардал" роман, "Уулын модод", "Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй зохиолууд", "Байтагт мөнхөрсөн арав", "Америк хүүхнүүдийн нүүрний баясгалан", "Миний хайртай дайснууд" шүлгийн түүвэр, "Нас тогтох сайхан", "Тоодог шандын булаг" зэрэг мянга мянган шүлэг, яруу найраг, дууны үг, роман, тууж, сурвалжлага, нийтлэлүүд туурвисан манай нэрт зохиолч, яруу найрагч байв.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 19-ний Даваа гаригт Төмөр замын соёлын ордонд болох юм байна. Утга зохиол урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтнийг сүүлчийн замд нь үдэх ёслол өглөөний 07.40 цагаас 08.40 цагийн хооронд болох бөгөөд түүний гэр бүл, УИХ, Засгийн газрын зарим гишүүд, найз нөхөд, урлаг соёлынхон болоод түүний уран бүтээлийг шимтэн уншдаг уншигчид оролцсон аж. Талийгаачийг 09.40 цагт Алтан-Өлгийд нутаглуулжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]1993 онд "Эрдэнэ засгийн унага" түүхэн романаар Монгол Улсын төрийн соёрхол, 1999 онд Сүхбаатарын одон, 2008 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Мөн түүний уран бүтээлийг мэргэжлийн байгууллага, хамт олон нь өндрөөр үнэлж Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Сэтгүүлчдийн Холбооны нэрэмжит шагнал, Монголын радиогийн тэргүүний ажилтан, "Малчны алдар" одон хүртээсний зэрэгцээ 2009 онд олон нийтийн санал асуулгаар Монголын ард түмний дээд шагнал "Ард түмний баатар" цолоор шагнажээ.