Зууш
Зууш гэдэг нь ихэвчлэн хоолны хооронд иддэг хөнгөн амттан юм. Зууш нь ихэвчлэн 200 калориас бага байдаг ч энэ нь өөр байж болно. Зууш нь савласан хөнгөн зууш болон бусад боловсруулсан хоол, түүнчлэн гэртээ шинэхэн орцоор хийсэн зэрэг олон янзын хэлбэртэй байдаг.
Уламжлал ёсоор, зууш нь гэрт түгээмэл байдаг орцуудаар, нэг их бэлтгэлгүйгээр хийгддэг. Ихэнхдээ хүйтэн зүсмэлүүд, жимс жимсгэнэ, үлдэгдэл, самар, сэндвич, чихэр зэргийг хөнгөн зууш болгон ашигладаг. Тохиромжтой дэлгүүрүүд тархсанаар савласан хөнгөн зууш нь ихээхэн ашигтай бизнес болжээ.
Зууш хоол нь ихэвчлэн зөөврийн, хурдан бөгөөд сэтгэл ханахад хангалттай байхаар хийгдсэн байдаг. Боловсруулсан хөнгөн зууш нь бэлэн хоолноос илүү удаан эдэлгээтэй, амар муудадгүй ба илүү зөөвөр байдлаар бүтээгдсэн байдаг. Тэдгээр нь ихэвчлэн их хэмжээний чихэрлэг бодис, хадгалалтын бодис ба шоколад, газрын самар, тусгайлан боловсруулсан амт (чипс гэх мэт) зэрэг таалмаар найрлагууд агуулсан байдаг. Нэмэлт бодис хэрэглэхээс гадна хүнсний чанарыг муутгахгүйгээр савлах нь худалдаанд гаргахад чухал ач холбогдолтой.
Унтахынхаа өмнөхөн эсвэл шөнийн цагаар идсэн зуушыг "шөнийн зууш", "шөнө дундын зууш" гэж нэрлэж болно.