Зэн буддизм

Зэн шашны бэлгэдэл

Зэн буддизм: Хятад, Японд түгсэн буддын шашны урсгал бөгөөд хөхийн шашин гэж мөн нэрлэдэг. "Зэн" гэдэг нь "чан" буюу "дяана" гэсэн үгнээс гаралтай. Зэн буддизмын багш нар шавь нартаа ихэвчлэн аман хэлбэрээр болох коануудаар сургаалиа дамжуулдаг байсан.

Бүх буддистуудын анхны багш, Будда гэгээрэлд хүрч Буддизм үүсэх тэр мөчид Зэн бий болсон. Зэн уламжлалаар бол Будда үнэний хуулийг өөрийн шавь, залгамжлагчдадаа шууд дамжуулсан бөгөөд шавь нар нь өөрийнхөө шавьд гэх мэтээр үеэс үед, оюун ухаанаас оюун ухаанд өнөөдрийг хүртэл дамжиж иржээ. 

«Будда» гэдэг нь үнэнд хүрсэн хүн гэсэн утгатай үг. Будда ертөнцийг гэгээрүүлсэн. Буддагүйгээр үнэний хуулийг ойлгох боломжгүй билээ. Буддагийн онцгой бөгөөд аугаа чанар нь анх удаа бидэнд өөрийн үнэний зам мөрийг ойлгох боломжтой гэдгийг нээж, өөрийн үнэнд нэвтрэх зөв замыг зааж ирээдүй үедээ үнэний хуулийг дамжуулсанд оршдог. Будда Зазэн суух замаар гэгээрэлд хүрэх тухай сургаалаа дамжуулж эхэлсэн Энэтхэгт Зэн үүссэн. Тэнд Зэнгийн Зазэн сургалтын гүн ухааны гол үзэл санаа хөгжсөн билээ. Зэн Хятадад дэлгэрэх үедээ маш хүчтэй хөгжсөн бөгөөд ялангуяа өдөр тутмын Зэн амьдрал, дадлага улам гүнзгийрсэн. Зэн Хятадаас Японд дэлгэрэн хөгжсөнөөр өнөөгийн цаг үеийн хэлбэр байдлаа олжээ. Японд Зэнг сэтгэл хөдлөл, гоо зүйн асуудалтай холбогдуулан онцолж Зэн-соёл болгон маш их хөгжүүлсэн. Тухайлбал үүнд Зэн уран зураг, Зэн цэцэрлэг, цайны ёслол, яруу найраг зэргийг дурдаж болно.

Мөн тулааны урлаг гүн гүнзгий хөгжихөд нөлөө үзүүлсэн. Зэнгийн хүрч дэлгэрсэн эдгээр орнуудад болон хөгжлийн тухайн эрин үед Зэн-зам мөрийн хамгийн чухал асуудал, үндсэн тулгуур нь Будда гэгээрснийхээ дараа хийж байсан Зазэн дадлага гэдгийг чухалчлан тэмдэглэх ёстой.  Буддагийн аугаа шавь нарын нэг, Зэнгийн анхны хамба (Зэн багш) бол Махакасьяпа юм. Хоёр дахь Зэн багш гэж тооцогддог Ананда нь Будда, Махакасьяпа хоёрын шавь байсан. Арван дөрөв дэх Зэн багш Нагаржүна бол Энэтхэгийн бүх үеийн түүхэн дэх Буддын аугаа гүн ухаанчдын нэг хэмээн дэлхий дахинд алдаршсан билээ. Буддаг нас барсны дараа Энэтхэгээс төрсөн анхны 28 Зэн багшид “Зэн-эцэг” хэмээх цол хэргэм олгосон бөгөөд тэдний 6 нь үнэний хуулийг Хятадад үеэс үед, оюун санаанаас оюун санаанд амжилттай түгээн дэлгэрүүлсэн Зэн багш нар болсон юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Зэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан