Jump to content

Зүрхнээ сүмбэрлэх нутаг (Ж.Жаргалсайхан, С.Баатарсүх)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шүлэг: Ж.Жаргалсайхан

Хөгжим: С.Баатарсүх

ЗҮРХНЭЭ СҮМБЭРЛЭХ НУТАГ

Хүйн голоо хөвөөлсөн зон олноо саналаа

Хүслийн алсад хөтөлсөн харгуй замаар ирлээ

Сэтгэлд минь уяатай Суварга толгой уул минь

Бодлын учиг хөвөрдсөн Баянголоо харлаа.

Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх Мандал хайрхан уул минь

Алтан нутгийн шүтээндээ залбирч явъя даа.

Хүүхэд насны инээдээ сумын төвөөс оллоо

Хайрын намуун шивнээгээ Сөгнөрөгөөсөө сонслоо

Балчир насны дурсамж минь Баянбууралд сэргэлээ

Үдлэгийн талбайг сэртэл уярч дуулж хонолоо.

Дт: Бодлын үзүүрт уяатай Батсүмбэр нутаг минь

Алтан нутгийн шүтээндээ залбирч явъя даа.

Өвгөдийнхөө алтан жамыг өвлөн сахиж ирлээ

Ноён уул хайрхандаа сүслэн залбирч явна аа.

Дт: Миний зүрхнээ сүмбэрлэх Мандал хайрхан уул минь

Алтан нутгийн шүтээндээ залбирч явъя даа.

2014 оны долдугаар сард тохиох 90 жилийнхээ ойг Батсүмбэрчүүд шинэ дуутай угтжээ. МУГЖ Д.Бямбажав дууг анх дуулж сонсогч олны хүртээл болгосон байна. Дууны шүлгийг сэтгүүлч СТА Ж.Жаргалсайхан бичиж, хөгжмийг монголын анхны поп-рок гоцлол гитарчин МУУГЗ С.Баатарсүх туурвижээ.

Жич: Батсүмбэр сум нь Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Эрдэнэ, Сэлэнгийн Мандал гэдэг дөрвөн сум, Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх гэсэн гурван дүүргээр хүрээлэгдэнэ. Тус сум Мандал, Цогт-Өндөр, Баянгол, Үдлэг гэх дөрвөн багтай.

YouTube, 2014-05-02, Зүрхнээ сүмбэрлэх нутаг /дуучин Д.Бямбажав/

MNB, 2014-05-06, Батсүмбэр сумын шинэ сүлд дуу