Зүрхэн судар
Төгөлдөрбилгүүн зүрхэн судар (самгарди хэлээр: प्रज्ञपारमिता हॄदयसूत्र, Prajñāpāramitā Hridaya Sūtra, тө. བཅོམ་ལྡན་འདས་མ་ཤེས་རབ་ཀྱི་ཕ་རོལ་ཏུ་ཕྱིན་པའི་སྙིང་པོ, Хятад: 般若波羅蜜多心經, Япон: 般若心経, сол. 마하반야바라밀다심경) мөн Билгүүний Зүрхэн— Бурхан шашны Их Хөлгөний хамгийн чухал судрын нэг нь. Билгүүний Зүрхэн санскрит хэлээр 32 үеттай 14 шлокаас бүрдсэн байна.
Дүрс хоосон юм.
Хоосон чанар нь дүрс юм.
Дүрснээс өөр хоосон чанар үгүй.
Хоосон чанараас өөр дүрс үгүй.
Мэдрэхүй, бодрохуй, ухаарахуй,
Сэтгэхүй цөм хоосон чанартай.
Юмс хоосон чанартайд
Таван мэдрэхүй хоосон тул
Төрөхгүй, үхэхгүй,
Бузартахгүй, ариусахгүй,
Хоосрохгүй, бас баяжихгүй.
Хоосон чанарт мэдрэхүй, бодрохуй,
Ухаарахуй, сэтгэхүй аль нь ч үгүй,
Нүд, хамар, чих, хэл, бие, сэтгэл цөм үгүй,
Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй, юмс үгүй.
Харахуй үгүйд
Сэтгэхүй мөн үгүй.
Сэтгэхгүйд мунхаглах
Өтлөх үхэх нь үгүй.
Өтлөх үхэхгүйд мөнхийг хайлтгүй.
Билиг оюун ч байхгүй тул
Хайгаад ч нэмэргүй,
Хайхгүй ч нэмэргүй.
Үүнийг ухаарвал сэтгэл
Зовохгүйд айдасгүй болно.
Бусдыг буруушаахгүйд
Эцэстээ нирваанд хүрнэ.
Гурван цагийг эзлэгч
Бурхан хүртэл зовлонг
Мартуулагч тарнийг үнэн гэж
мэддэг бөгөөд тарни нь:
Дадъяата ум Гадэ гадэ бара гадэ
Бара-сан гадэ Боди суухаа.”
Энэхүү судрын агуулгыг товчилсон Т.Батууг Оточ овогтой Дашдоржийн Төмөртогоо нь Ширнэн буюу монголоор Билгийн зүрхэн нэртэй судрын 15 улсын хэлээр гарсан хэвлэлийг нь олж цуглуулаад, монгол хэлээр хэдэн янзын үсэгтэйг нэмээд нэгэн жижиг судар болгон хэвлүүлжээ. Бидний садан дүү, нэгэн шавь нь Далай багшид энэхүү судрыг биеэр өргөн барисанд, “Ийм олон хэлэнд орчуулагдсан гэж ерөөс санасангүй, тэгээд бас бүгдийг нь нэг доор цуглуулж хэвлүүлсэн нь бүр ч гоё санаа болжээ” хэмээжээ.[1]
Мэргэн Зуугийн монгол орчуулга
[засварлах | кодоор засварлах]3р дүрийн Мэргэн гэгээний БилигБарамидын Зүрхэн хэмээн монгол хэлнээ орчуулсан энэхүү судрыг Мэргэн Зуугийн хурал бүрийн эхэнд уншдаг билээ. Мэргэн гэгээний орчуулга нь даяарын сайн мэдэх хураангуй хувилбар биш, харин дэлгэрэнгүй хувилбар юм. Тэр мөртлөө судрын эхэн ба сүүлийн хэсэгт шинээр зохион нэмсэн агуулгатай. Бүтэн эх нь доорх мэт:
БилигБарамидын Зүрх хэмээх оршив
Хэлэл санал үгс үгүй эх Билиг Барамид
Эс төрөн үл сүйдэх огторнуйн мөн чанар
Тус тус өөр ухааны бэлгэ билиг вишайт
Гурван цагийн ялгуугсдын эх тандур мөргөмүү.
Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгс нөгчсөн бурханХааны ордон хацар шувууны цогцын ууландур
Аяга тахимлагийн их хувраг ба
Бодисадвын их хуврагууд лугаа хамт суун бөлгөө
Тэр цагт ялж төгс нөгчсөн бурхан Гүн Гэгээн хэмээгдэх номын зүйлийн самадид тэгш агуулвай
Бас тэр цагт Бодисадва Махсадва Арьяабал
Гүн билиг барамидын явдлыг сайтар өчөөд
Тэдггэр таван цогцыг ч чанараар хоосноо үзвэй
Тэндээс бурхан багшийн хүчнээр амин гавьяат Шарийн хөвгүүн
Бодисадва Махсадва Арьяабал эрхтэд ийн хэмээн өгүүлбэй
Язгууртны хөвгүүн ба язгууртны охин хэдвээр бөгөөс
Гүн билиг барамдын явдлаар явахуйг таалагчид ямбар мэт суралцмуй хэмээн өгүүлсэндүр
Бодисадва Махсадва Арьяабал
Амин гавьяат Шаарибутра д ийн хэмээн өгүүлбэй:
Шаарибутра ааЯзгууртны хөвгүүн ба язгууртны охин хэдвээр бөгөөс
Гүн билиг барамдын явдлаар явахуйг таалагчид энэ мэт үзэгдхүй
Тэдгээрийн таван цогцыг ч чанараар хоосондур үнэхээр даган үзмүй
ДҮРС БӨГӨӨД ХООСОН
ХООСОН Ч ДҮРС МӨН
Дүрсэн лүгээ хоосонхүү ялгалгүй
Хоосноо дүрс бас ялгалгүй
Түүнчлэн сэрэх ба сэтгэх ба үйлдэх ба мэдхүүн ч хоосон.
Шаарибутра ааТэр мэт хамаг номууд хоосондур бэлгэс үгүй
Төрөх үгүй Түрдэх үгүй
Хирүүд үгүй Хирүүдээс хагацсан үгүй
Барах үгүй нэмэх үгүй болой.
Шаарибутра ааТиймийн тул хоосондур
Дүрсэн үгүй сэрэх үгүй сэтгэх үгүй үйлдэх үгүй мэдэх үгүй
Нүдэн үгүй чихэн үгүй хамбар үгүй хэлэн үгүй биен үгүй дуран үгүй
Дүрсэн үгүй дуун үгүй үнэр үгүй амтан үгүй хүртэл үгүй ном үгүй болой.
Нүдэн орон үгүйгээс дуран орон үгүй
Дуран мэдэхүүний орон хүртэл ч үгүй болой
Мунхаг үгүй Мунхаг барах үгүйгээс
Жишил үхэл үгүй Жишил үхэл барахуйг хүртэл ч үгүй болой.
Түүнчлэн Зовлон ба Нисванис ба Түртгэл ба Мөрүүд үгүй
Бэлгэ билиг үгүй
Олох үгүй Үл олох бас үгүй болой.
Шаарибутра ааТиймийн тул бодисадва нарууд олохгүйн тул Билиг барамидад шүтэн аж
Сэтгэлдээ түйтгэргүйн тул айхгүй буюу.
Чанх буруунаас маш нөгчин нирваандур хүрэн бий.
Гураван цагт оршигч хамаг бурхад билиг барамдыг шүтхүйгээр
Тэнсэлгүй үнэхээр туулсан бодь хутаг илтгэж бурхан боловой.
Тиймийн тул Билиг барамдын тарниИх ухааны тарни
Тэнсэлгүй тарни
Сац бус лугаа сац тарни
Хамаг зовлонг маш амарлиулагч тарни
Худал бусын тул үнэн хэмээн мэдэгдхүй
Билиг барамдын тарни өгүүлрүүн:
ТАДЯТХАА
ГАДЭ ГАДЭ ПААРАГАДЭ ПААРАСАМГАДЭ БОДХИ СВААХАА
Шаарибутра ааБодисадва махасадва нар тэр мэт гүн билиг барамидыг суралцмуй
Тэндээс ялж төгс нөгчсөн бурхан тэр самадиа тайлаад
Бодисадва махасадва Арьяабал эрхтийг сайн хэмээн зөвшөөж:
Сайн сайн, язгууртны хөвгүүн тэр түүнчлэн болой
Язгууртны хөвгүүн тэр түүнчлэн бөгөөд
Ямбар чиний өгүүлсэн адилаар гүн билиг барамидад явагдхуй
Түүнчлэн ирэгсэд ч даган баясмуй.
Ялж төгс нөгчсөний тийн зарлиг болсондурАмин гавьяат Шаарибутра ба
Бодисадва махасадва Арьяабал
Хамаг лугаа төгс тэд нөхөд лүгээ
Тэнгэр хүмүүн асуурь нар гандарь нар сэлт ертөнцтөн даган баясаад
Ялж төгс нөгчсөний зарлигийг илээр магтавай.
НамоБламадур мөргөмүү
Бурхандур мөргөмүү
Номдур мөргөмүү
Хуврагтур мөргөмүү.
Их эх билиг барамидад мөргөмүү
Тэдгээртүр мөргөн шүтсэн бээр Миний энэ үнэн үгс бүттүгэй
Ямбар эрт тэнгэрсын хаан хурмаст
Гүн билиг барамидын утга сэтгэн үгс уншсандур шүтэж
Чавал шумнас тэргүүтэн зохисгүй хамаг зүгүүд харьсны ёсоор
Би бээр гүн билиг барамидын утга сэтгэн үгс уншсандур шүтэж
Чавал шумнас тэргүүтэн зохисгүй хамаг зүгүүд
Харьтугай
Арилтугай
Сөнөтүгэй
Сайтар сөнөтүгэй
Сөнөсөөр шантин гүрү суухаа
Сөнөтүгэй шулмын аймагтан
Хөнгөтүгэй муу заяад
Дэлгэртүгэй дээдсийн ном
Жаргатугай хамаг амьтан
Бодисадва аль асан бүгдийн
ерөөлийг бүтэхүйеэ болтугай
Тотгор зүйлийн наян мянган тоотон бээр амарлинЗохисгүй хорлогдхуй учраас хагацан
Зохистайяа бүтхүй ба бүрэн төгс бологч
Тийм өлзий энд мандур амгалан болтугай
Адс зүйлийн гураван зуун жарнууд амарлинЗохисгүй хорлогдхуй учраас хагацан
Зохистайяа бүтхүй ба бүрэн төгс бологч
Тийм өлзий энд мандур амгалан болтугай
Эмхэг зүйлийн дөрвөн зуун дөрвөнүүд амарлинЗохисгүй хорлогдхуй учраас хагацан
Зохистайяа бүтхүй ба бүрэн төгс бологч
Тийм өлзий энд мандур амгалан болтугай
Бурхан багш гураван бие олсны адистадНомын чанар урвалгүй үнэн зарлиг адистад
Хуврагийн салалгүй чуулсан адисаар
Ямбар мэт ерөөгсөд бүтэхүйеэ болтугай.
Тарни
[засварлах | кодоор засварлах]- Самгарди IAST: gate gate pāragate pārasaṃgate bodhi svāhā
- Самгарди Деванагари: गते गते पारगते पारसंगते बोधि स्वाहा
- Самгарди IPA: ɡəteː ɡəteː paːɾəɡəteː paːɾəsəŋɡəte boːdʱɪ sʋaːɦaː
- Хятад: 揭谛揭谛,波罗揭谛,波罗僧揭谛,菩提萨婆诃 / 揭諦揭諦,波羅揭諦,波羅僧揭諦,菩提薩婆訶
- Пиньин: Jiēdì, jiēdì, bōluó jiēdì, bōluósēng jiēdì, pútí suōpóhē
- Вьетнам: Yết đế, yết đế, Ba la yết đế, Ba la tăng yết đế, Bồ đề tát bà ha
- Япон: ぎゃてい ぎゃてい はらぎゃてい はらそうぎゃてい ぼじ そわか / 羯諦羯諦 波羅羯諦 波羅僧羯諦 菩提薩婆訶(Ромадзи: Gyatei Gyatei Haragyatei Harasōgyatei Boji Sowaka)
- Солонгос: 아제 아제 바라아제 바라승아제 모지 사바하 (Aje aje bara-aje barasŭng-aje moji sabaha)
- Төвөд: ག༌ཏེ༌ག༌ཏེ༌པཱ༌ར༌ག༌ཏེ༌པཱ༌ར༌སཾ༌ག༌ཏེ༌བོ༌དྷི༌སྭཱ༌ཧཱ།| (Вайли: Gate gate pāragate pārasaṃgate bodhi swāhā)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-03-05. Татаж авсан: 2015-01-20.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)