Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ
| Зөвлөлт Холбоот Улс ба Герман Улс хоорондын харилцан үл довтлолцох гэрээ[b] | |
|---|---|
| Баталсан | 1939 оны 8 сарын 23 |
| Байршил | Москва, Зөвлөлт Холбоот Улс |
| Expiration | 8 сарын 23, 1949 (төлөвлөсөн)6 сарын 22, 1941 (дуусгавар болсон)7 сарын 30, 1941 (албан ёсоор хүчингүй болсон гэж зарлав) |
| Signatories | |
| Оролцогчид | |
| Хэл |
|
| Бүрэн эх | |
Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох Гэрээ (орос. Договор о ненападении между Германией и СССР, герман. Deutsch-sowjetischer Nichtangriffspakt) гэж ЗХУ болон фашист Германы хооронд Москва хотноо 1939 оны 8-р сарын 23-нд байгуулсан харилцан бие бие рүүгээ халдан довтлохгүй үүрэг хүлээхээр байгуулсан Гэрээ юм. Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроп, ЗХУ-ын Гадаад хэргийн Коммисар Вячеслав Молотов нар уг "Харилцан үл довтлох тухай" гэрээнд гарын үсэг зурсан юм.
Зөвлөлт-Германы харилцан үл довтлох гэрээг ЗХУ, Японы хооронд Халхын голын дайны үеэр байгуулсан юм. Гэрээний дагуу гэрээнд оролцогч талууд бие биедээ халдахаас татгалзаж, аль нэг нь гуравдагч этгээдийн цэргийн ажиллагааны бай болсон тохиолдолд төвийг сахих амлалт өгсөн. Түүнчлэн талууд "нөгөө талын эсрэг шууд болон шууд бусаар чиглэсэн" бусад гүрнүүдтэй холбоо тогтоохоос татгалзсан. Мөн Талуудын ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар харилцан мэдээлэл солилцохоор тохирсон байна.
Энэхүү гэрээний дагалдах нууц Протоколд тухайн хоёр улс европ тивийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ харилцан тохиролцох замаар хувааж авсан байна. Үүний дагуу Балтийн тэнгис орчмын Эстони, Латви, Литва болон Финланд, Польш мөн Бессараби, баруун Белорусс, Украины нутаг дэвсгэрийг хувааж авахаар тохирсон байна.


Энэхүү Гэрээг олон улсад "Молотов-Риббентроп"-ын Пакт гэж нэрлэдэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Literatur zum Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох гэрээ Германы үндэсний ном сангийн каталогт
Гэрээний 2-р хуудас - Сталин Риббентропын хоёрын гарын үсэгтэй газрын зургийн гэрэл зураг
- ↑ Орос: Пакт Молотова-Риббентропа; Герман: Molotow-Ribbentrop-Pakt
- ↑ Орос: Договор о Ненападении между Германией и Союзом Советских Социалистических Республик; Герман: Nichtangriffsvertrag zwischen Deutschland und der Union der Sozialistischen Sowjetrepubliken
<ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found.- Олон улсын эрх зүйн гэрээ
- 20-р зууны гэрээ
- Дэлхийн хоёрдугаар дайны улс төр
- ЗХУ-ын гадаад бодлого
- Германы эзэнт гүрний гадаад бодлого (1933–1945)
- Герман-Зөвлөлтийн харилцаа
- 20-р зууны Эстонийн түүх
- 20-р зууны Латвийн түүх
- 20-р зууны Литвын түүх
- Хоёрдугаар Бүгд Найрамдах Польш Улс
- 20-р зууны Финландын түүх
- 20-р зууны Румыны түүх
- Молдавын түүх
- 1939 оны улс төр
