Зөөлөн хүч
Зөөлөн хүч (англи. soft power) -Гол төлөв Гадаад бодлогод хэргэлдэг томьёо бөгөөд бодлого хэрэгжүүлэх нэгэн хэлбэр юм. Бусдад хүчээр бус өөрийнх нь сонирхол, сайн дурынх нь үндсэн дээр нь тулгуурлан хүсэл сонирхолоо гүйцэлдүүлж түүнд нөлөөлөхийг хэлнэ.
«Зөөлөн хүч» (англи. soft power) ойлголтыг анх америкийн улс төр судлаач, Харвардын их сургуулийн профессор Жозеф Най 1980-аад оны сүүлээр танилцуулж дараа нь 1990 онд хэвлэгдсэн "Америкийн хүчний өөрчлөлтийн мөн чанар" (Bound to Lead: "The Changing Nature of American Power") номондоо "Нэг улс бусад улс орнуудаас хүсч буй зүйлээ хийхийг хүчээр тушаахаас ялгаатай нь хамтран ажиллаж эерэгээр ойлгуулахыг зөөлөн хүч гэж нэрлэж болно" гэж тодорхойлж эргэлтэнд оруулжээ.
Ж.Найгийн хэлж буйгаар улсын хэл, соёл бол "зөөлөн хүч" мөн бөгөөд энэ нь олон улсын харилцаанд голлох үүрэг гүйцэтгэж дэлхийн улсын гадаад бодлого, ажил хэргийн харилцаа, холбоонд шууд болон шууд бусаар нөлөөлдөг байна.
-"Зөөлөн хүч гэдэг нь гадны улс оронтой харилцахдаа бусдын сонирхол татахуйц соёл, урлаг, үнэт зүйл, гадаад бодлого, санхүүгийн боломжоо ашиглан хүссэн үр дүнд хүчээр бус хүрэхийг хэлнэ"- Жозеф Най (Nye, Joseph. Soft Power: The Means to Success in World Politics) - гэж 2004 онд тодорхойлжээ.
-"Зөөлөн хүч гэдэг нь тодорхой нэг чиглэлээр өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусад оронтой хамтран ажиллаж эерэг, нааштай ойлголтыг бий болгож нөлөөлөх чадвар юм"- Ж.Най (Nye, Joseph. The Future of Power) гэж 2011 онд тэрээр тодотгож тодорхойлсон байна.
Мөн "Хамгийн сайн сурталчилгаа бол сурталчилгаа биш" /the best propaganda is not propaganda/ гэж Ж.Най хэлсэн байдаг.
Зөөлөн хүч бол аливаа улсын бодлогын нэг хэлбэр бөгөөд өнөгийн байдлаар амьдрал дээр хэрэгжүүлэгч нь "нийгмийн буюу ардын дипломат ажиллагаа" (англи. public diplomacy) юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Өөрийн эрх мэдлээ тогтоохын тулд "зөөлөн хүч"-ийг ашиглах санаа нь МЭӨ 7-р зуунд амьдарч байсан эртний хятадын гүн ухаантан Лао Зы-гаас гаралтай гэж судлаачид үздэг байна. Тэрээр "Дэлхий дээр уснаас илүү зөөлөн биет байхгүй, гэхдээ ус нь хамгийн хатуу биетийг ч устгаж чадна" гэсэн нь үүнийг баталж байдаг.
Монгол хэлний "Хатууг зөөлөн иддэг, харанхуйг гэрэл иддэг" гэж зүйр цэцэн үг энэхүү ойлголтонд бүрэн нийцэж байгаа юм.