Jump to content

Иван Поляков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Иван Семёнович Поляко

Иван Семёнович Поляков (1845 оны зургаадугаар сарын 12-нд төрж, 1887 оны дөрөвдүгээр сарын 5-нд нас барсан) - Оросын амьтан бөгөөд хүний үүсэл судлаач. Тахийг судалж, 1881 онд шинжлэх ухааны тайлбар хийсэн гэдгээрээ алдартай.

Иван Семёнович Ар Байгалын Шинэ Цурхайт тосгонд төржээ. Эцэг нь Оросын казак, эх нь буриад хүн байсан ажээ.

Поляков орон нутгийн сургуульд казак түрүүчээр заалган уншиж бичиж сурчээ. 1855 онд тэрбээр нутгийн түүхч Николай Кашиныг Эрхүүгийн музейн ургамал, шавжийн цуглуулга хийхэд туслахаар ажилласан байна. 1859 оноос Эрхүүгийн цэргийн сургуульд сурсан. Тэрбээр 1866 онд Петр Кропоткиноор ахлуулсан Витимо-Олекминскийн экспедицэд оролцсон.

1867 онд Санкт-Петербург руу нүүж, гимназийн курсийн шалгалтад тэнцсэн байна.

1870 онд Санкт-Петербургийн их сургуулийн физик-математикийн факультетэд элссэн (байгалийн шинжлэх ухаан). 1874 онд их сургуулиа төгсөөд Оросын Эзэн хааны шинжлэх ухааны Академийн амьтан судлалын музейн эрхлэгчээр ажилд оржээ. Тэрбээр амьтан судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Поляков 1866 онд Ар Байгалын нутаг Амар мөрөн, Олёкма (1866), Томск, Балхаш нуур (1877) болон Сахалин арал (1880) зэрэгт эрдэм шинжилгээний экспедицэд оролцож байжээ.