Игнаций Мошцицки

Игнаций Мошцицки (польш. Ignacy Mościcki, 1867 оны 12-р сарын 1-нд Польшийн Чеханов хотын ойролцоо Миежаново тосгонд төрсөн — 1946 оны 10-р сарын 2-нд Швейцарын Версуад нас барсан) — польшийн химич эрдэмтэн бөгөөд төрийн зүтгэлтэн, 1926-1939 онд Польшийн Ерөнхийлөгч байсан бөгөөд Польшийн химийн аж үйлдвэрийг бий болгосон хүний нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]И.Мошцицки Варшавт сургуулиа төгссөний дараа тэрээр Ригагийн Политехникийн сургуульд химийн чиглэлээр суралцаж, Польшийн газар доорх зүүний үзэлтнүүдийн байгууллага болох Пролетариат байгууллагад элссэн. Төгссөнийхөө дараа тэрээр Варшав руу буцаж ирээд Михалина Чижевска-тай гэрлэжээ. Гадаадад байгаа Польшийн Социалистуудын Холбооны гишүүн байсан тул удалгүй Хаант Оросын нууц цагдаагийнхан Сибирьт бүх насаар нь хорих ял оноох аюулд орж, 1892 онд гэр бүлийнхэнтэйгээ хамт Лондон руу цагаачлахаас өөр аргагүй болжээ. 1896 онд түүнд Швейцарийн Фрибургийн Их Сургуульд туслахаар ажиллах санал тавьж тэнд тэрээр азотын хүчлийг хямд үнээр үйлдвэрлэх аргыг патентжуулжээ. 1912 онд Мошчицки Австри-Унгарын Галиц ба Лодомерийн Вант улсын Львов хот руу нүүж, Львов Политехникийн дээд сургуульд физик хими, техникийн электрохимийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн. 1925 онд тэрээр Львов Политехникийн дээд сургуулийн (тухайн үеийн нэрээр) ректороор сонгогдсон боловч удалгүй Варшавын Политехникийн дээд сургуульд судалгаагаа үргэлжлүүлэхээр Варшав руу нүүжээ.
1926 оны 5-р сард маршал Юзеф Пилсудскийн хийсэн төрийн эргэлтийн дараа тэрээр Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ю.Пилсудски улс орныг бодит байдал дээрр удирдаж байсан юм. 1935 онд Ю.Пилсудскийн нас барсны дараа тэрээр улс төрийн өрсөлдөгчдөө устгаснаар эрх мэдлээ бэхжүүлжээ. Мошчицкийн үед үзэл суртал нь үндсэрхэг шинж чанартай болсон. Мошчицкий Польшийн эдийн засгийг тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, дайны аюул заналхийллийн үед зэвсэглэлээ дахин зэвсэглэх үйл явцыг эхлүүлж чадсан. Тэрээр Германд газар нутгийн буулт хийхийг эсэргүүцэж байв.
1939 оны 9-р сарын 1-нд Германы цэргүүд Польш руу довтлож дараа нь 9-р сарын 17-нд Зөвлөлтийн дайралтын дараа И.Мошчицки Румын руу зугтаж, тэнд хөлийн хорионд орж, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон.
И.Мошцицки амьдралынхаа сүүлийн жилүүдэд улс төрийн үйл ажиллагаагаа орхиж Женев хот дахь лабораторид химичээр ажиллаж байжээ. Тэрээр цөллөгт байгаа засгийн газарт оролцоогүй. Польшийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан тэр 1946 онд цөллөгт байхдаа нас баржээ.
1993 онд түүний чандрыг Варшав руу шилжүүлжээ.
[[Ангилал:Польшийн Дахин төрөлт одон шагналтан (их загалмай)]
- 1867 онд төрсөн
- 1946 онд өнгөрсөн
- Польшууд
- Конгресс Польшийн хүн
- Польшийн ерөнхийлөгч
- 20-р зууны улс төрч
- Адам Мицкевичийн нэрэмжит Познанийн их сургуулийн хүндэт доктор
- Варшав Их Сургуулийн хүндэт доктор
- Варшавын Байгалийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн хүндэт доктор
- Варшавын Техникийн Их Сургуулийн хүндэт доктор
- Аврагч одон шагналтан (их загалмай)
- Гурван Одод одон шагналтан
- Гэгээн Кирилл ба Мефодийн одон шагналтан
- Гэгээн Маврикий ба Лазарын одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Олафын одон шагналтан (их загалмай)
- Зарын одон шагналтан (рыцарь)
- Серафимов одон шагналтан
- Тарту Их Сургуулийн хүндэт доктор
- Унгар Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Хризантем одон шагналтан
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Өмнөдийн Загалмай Үндэсний одон шагналтан (их загалмай)