Jump to content

Икэбана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Икэбана

Икэбана (Япон: 生け花 икэбана, «икэ» — амилуулах, «бана» — цэцэг «Цэцэг амилуулах») гэдэг нь Японы уламжлалт гар урлал бөгөөд амьд ургамалын навч, цэцэг зэргийг өнгө алаглуулан үзэмжтэйгээр уяалдуулан зохицолдуулж тусгай саванд байршуулдаг урлаг юм. Икэбана нь анх Буддын шашин шашин дэлгэрч түүнтэй холбоотой ёслолоос 6-р зуунд анх үүссэн бөгөөд одоо япон гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ болтлоо хөгжсөн урлаг гэж үздэг. Икэбана нь 14-15-р зууны үед ихээхэн дэлгэрч хурдацтай хөгжсөн гэж урлаг судлаачид үздэг байна. Сэн-но Рикю (1522-1591) японы цайны ёслолыг хөгжүүлж Икэбана ашиглаж урлаг болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Икэбана урлагийн Икэнобо дэг сургуулийн төлөөлөл.

Икэбана нь тодорхой дэг сургууль, загварын хүрээнд хөгжиж ирсэн. Үүний үндсэн гурван дэг сургууль бол-Икэнобо, Охара, Согэцу юм. Икэнобо дэг бол 550 гаруй жилийн түүхтэй. Согэцу дэг 1927 онд Тэсигахара Софу бий болгосон бөгөөд дүрмийг хатуу баримталдаггүй чөлөөтэй уралдагаар ялгаатай. Охара дэг XIX зуунд Ахара Унсин бий болгож хөгжүүлсээр морибана хэлбэрийг үүсгэсэн байна.

Икэбана хийхдээ өнгө, хэлбэр, орон зай зэрэгтэй зохицуулах гээд ёстой байдаг тул жижиг зүйл гэж байдаггүй байна.

Икэбана бол зөвхөн цэцэг навч зохицуулан засах урлаг биш юм. Энд ёс зүй, зан үйл, сургалтын үйл явцад ихээхэн анхаардаг. Икэбанагийн зорилго нь хүний ​​оюун санааны хөгжил, цэцэгт амьд биетийн хувьд хүндэтгэлтэй хандах хандлагыг төлөвшүүлэх явдал юм. Икэбана сурах хүсэлтэй хүмүүс олон жилийн турш туршлагатай багш нарын удирдлаган дор онол, дадлага хийдэг байна. Япончууд энэхүү урлагийг ихээр хүндэлдэг бөгөөд аливаа ёс дэг жаягтай өдөрт зориулан гэртээ тавьдаг. Жишээ нь цайны ёслол хийдэг өрөөнд зайлшгүй байрлуудаг байна.

"Кэнзан"- Икэбана хийхэд цэцэг, ургамалыг тогтоох зориулалттай хадаастай хүнд төмөр суурь.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.