Илья Щербаков

Илья Щербаков, 1966 он, Ханой.

Илья Сергеевич Щербаков (1912 онд төрсөн— 1996 онд Москва хотод нас барсан) -зөвлөлтийн дипломат, ЗХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1930—1940 онуудад багшилсан.

1940 онд Челябинск хотын Багшийн дээд сургууль төгссөн.

1940—1949 онуудад - Улаан болон Зөвлөлтийн Армид алба хаасан.

1949—1963 онуудад ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ажилтан.

1963—1964 онуудад ЗХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх.

1964 оны 9-р сараас 1974 оны 10-р сарын хооронд ЗХУ-ын Ардчилсан Вьетнамд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1966—1986 онуудад ЗХУ-ын Коммунист намын Хянан шалгах Төв комиссын гишүүн.

1974—1978 онуудад ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны хэлтсийн орлогч дарга.

1978 оны 7-р сарын 24-ноос 1986 оны 3-р сарын 11-нд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

1986 оноос тэтгэвэртээ сууж, 1996 онд нас барсан байна.