Импичмент
Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм.
Импичмент нь хувь хүмүүс өндөр албан тушаалд хүрэх (сонгууль, соёрхон батлах, томилох) үндсэн хуулийн ердийн журмаас татгалзах явдал бөгөөд энэ нь ерөнхийдөө парламентад үнэмлэхүйн олонхыг шаарддаг тул албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан гэж үзсэн хүмүүст зориулагдсан байдаг.
Жишээлбэл АНУ-ын Үндсэн хуулийн дагуу, Төлөөлөгчдийн танхимд импичмент хийх цорын ганц эрх мэдэл байдаг бол Сенат нь импичментийг шүүх ( өөрөөр хэлбэл, цагаатгах, яллах) эрхтэй юм.
Импичмент нь Монгол улсад байдаг ч нэг ч удаа ашиглаагүй юм. Гэхдээ 2021 онд Монгол улсын парламентад эрх баригч МАН Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгат импичмент үзүүлэх гэж оролджээ.