Jump to content

АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америкийн Нэгдсэн Улсын Төлөөлөгчдийн Танхим
United States House of Representatives
АНУ-ын 117-р Конгресс
Coat of arms or logo
Term limitsбайхгүй
New session started2021 оны 1 сарын 3
Ардчилсан Нам
Ненси Пелоси
Төлөөлөгчдийн Танхимын Дарга
(2019 оны 1 сарын 3-аас4)
Стени Хоэр
Олонхын Бүлгийн Дарга, Ардчилсан Нам
2019 оны 1 сарын 3
Кевин МакКарти
Цөөнхийн Бүлгийн Дарга, Бүгд Найрамдах Нам
2019 оны 1 сарын 3

Бүтэц бүрэлдэхүүн
Гишүүний тоо435 санал өгөх эрхтэй гишүүн
6 санал өгөх эрхгүй гишүүн
{{{structure1}}}
БүлэгОлонх (220)
  •   Ардчилсан Нам (220)

Цөөнх (50)

Эзэнгүй (4)

  •   Эзэнгүй (4)
Length of term2 жил

Сонгууль
Өнгөрсөн сонгууль2020 оны 11 сарын 3
Ирэх сонгууль2022 оны 11 сарын 8

Хуралдааны танхим
United States House of Representatives chamber.jpg
АНУ-ын Капитол, Вашингтон хот

Цахим хуудас
www.house.gov

Америкийн Нэгдсэн Улсын Төлөөлөгчдийн Танхим (англи. The United States House of Representatives) бол тус улсын хоёр танхимтай хууль тогтоох байгууллага болох Конгрессийн доод танхим юм.

Төлөөлөгчдийн Танхимын эрх мэдэл, бүрэлдэхүүнийг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан байдаг. Тус танхим нь Конгрессын тойргийн хуулийн дагуу АНУ-ын хүн амын тооллого дээр суурилан, мужийн засаг захиргаанаас баталсан, хоорондоо ижил хүн амаас бүрдсэн сонгуулийн тойргоос сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Хэдийгээр 1789 онд байгуулагдсан цагаасаа хойш бүх төлөөлөгч сонгуулиар дамжуулан иргэдээс шууд сонгогдсон боловч Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлт, Иргэний эрхийн хөдөлгөөний ачаар л иргэн бүр санал өгөх эрхтэй болсон юм. 1911 оны Хуваарилалтын тухай хуулийн дагуу 1913 оноос хойш санал өгөх төлөөлөгчдийн тоо 435 болсон ба[1] 1929 оны Дахин хуваарилалтын тухай хуулиар танхимын хэмжээг 435 гэж хязгаарласан. Гэхдээ Хавай, Аляскийг Холбоонд элсэхэд энэ тоог 437 болгон түр нэмэгдүүлсэн.[2]

Хэрэв Колумбын тойргийг муж болгон Холбоонд элсүүлэх хууль батлагдвал төлөөлөгчдийн тоог 436 болгон нэмэгдүүлэхээр заасан.[3] Нэмж дурдахад одоогийн байдлаар санал өгөх эрхгүй зургаан гишүүн байгаа бөгөөд энэ нь Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдийн тоо 441.[4] 2010 оны хүн амын тооллогын дагуу хамгийн олон төлөөлөгчтэй муж 53 төлөөлөгчтэйгөөр Калифорни муж болжээ. Аляска, Делавэр, Монтана, Хойд Дакота, Өмнөд Дакота, Вермонт, Вайоминг гэсэн долоон муж тус бүр дөнгөж нэг л төлөөлөгчтэй.

Танхим нь хуулийн төсөл гэж нэрлэгддэг Холбооны хууль тогтоомжийг батлах үүрэгтэй; тэдгээр хуулийн төслийг Сенатаас баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Танхим нь мөн хэд хэдэн онцгой эрх мэдэлтэй ба үүнд: орлогын бүх хуулийн төслийг санаачлах, Холбооны албан тушаалтнуудад хариуцлага тооцох, мөн Ерөнхийлөгч сонгогчдын дунд аль ч Ерөнхийлөгч олонхын санал аваагүй бол Ерөнхийлөгч сонгох.[5][6]

Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр нэр дэвшигч нь 25 нас хүрсэн, АНУ-ын иргэн бөгөөд сонгуулийн үеэр төлөөлж буй муждаа долоогоос доошгүй жил амьдарсан байх ёстой.

  1. See Public Law 62-5 of 1911, though Congress has the authority to change that number.
  2. "Explainer: Why Does The U.S. House Have 435 Members?". NPR. April 20, 2021. Татаж авсан: April 1, 2022.
  3. "H.R.51 – Washington, D.C. Admission Act". September 8, 2020.
  4. "Determining Apportionment".
  5. Section 7 of Article 1 of the Constitution
  6. Article 1, Section 2, and in the 12th Amendment