Бүгд Найрамдах Нам (АНУ)
Бүгд Найрамдах Нам (Англи: Republican Party) АНУ-ын үндсэн хоёр улс төрийн намын нэг. Тус намыг - Хуучин том нам (англиар Grand Old Party, GOP) гэж мөн нэрэлдэг. Баруун, баруун-төв болон консерватив үзэл баримтлалтай нам.
Тус намын албан бус бэлэг тэмдэг нь заан (эрч хүч, эрх мэдэлийг төлөөлдөг), улаан өнгө албан бус өнгө нь юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Намыг 1854 оны 2-р сарын 28-нд АНУ-ын Висконсин мужийн Рипон хотод "Чөлөөт газар нам" (англ. Free Soil Party) болон "Виг намтай" нэгтгэн байгуулжээ. Энэ нь боолчлолыг эсэргүүцэгчид, төв Засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлэхийг дэмжигчдийн нэгдэл болгон байгуулагдсан бөгөөд энэ нь өмнөдийн тариаланчид-боолын эзэд монополийг захиргааг дэмждэг Ардчилсан намаас ялгаатай нь хойд нутгийн үйлдвэрчдийн (Янки) ашиг сонирхлыг тусган дэмждэг байжээ.
Бүгд найрамдах нам 36-р параллелээс хойшхи мужуудад боолчлолыг хориглох (энэ нь Канзас-Небраскагийн хуулиар 1854 онд хүчингүй болсон), хүн бүрт үнэ төлбөргүй газар олгох, түүнчлэн Европоос импортолсон бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоохыг дэмжиж байв. АНУ-ын Иргэний дайнд умардчууд болон тэдний удирдагч Абрахам Линкольн ялсны дараа Бүгд найрамдахчууд бараг 50 жилийн турш ерөнхийлөгчийн сонгууль, Сенат, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ноёрхсон байна.
Бүгд Найрамдахчууд өөрсдөө дотроо хуваагдаж, Теодор Рузвельтийн дэвшилтэт нам байгуулагдсаны дараа 1912 онд тэдний ноёрхлыг Вудро Вилсон тасалжээ. 1912 оноос 1968 он хүртэл Ардчилсан нам АНУ-ын улс төрийг хянаж, заримдаа Бүгд найрамдахчуудад (Варрен Хардинг, Калвин Кулидж, Херберт Хувер, Дуайт Эйзенхауэр) ялагдаж байсан. Намын жинхэнэ уналтыг "Шинэ чиг шугам"-ын Ардчилсан намын Франклин Рузвельтийн үе гэж нэрлэж болно. 1940-1960-аад онд Африк гаралтай Америкийн иргэний эрхийн хөдөлгөөн өрнөхөд Бүгд найрамдахчууд нам гүмхэн байжээ. Яг энэ үед Бүгд найрамдахчууд болон Ардчилсан намууд үзэл суртлын үзэл бармтлалаа эсрэгээр сольжээ.
Хүйтэн дайны үед Бүгд Найрамдах Нам нь коммунизмын эсрэг тэмцэл, зүүний (Маккартизм) хавчлагын асуудлаар дотоодын улс төрд илүү түрэмгий ханддаг байсан бөгөөд түүний нэр дэвшигчид ерөнхийдөө гадаад бодлогод "шонхор" (ялангуяа Барри Голдватер) гэж тооцогддог байв.
1970-аад оны дундуур Бүгд Найрамдах Нам татвараас зайлсхийсэн, хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан анхны дэд ерөнхийлөгч Спиро Агнью, дараа нь Ватергейтийн дуулианы улмаас ерөнхийлөгч Ричард Никсон огцорсонтой холбоотой хүнд хямралын ирмэг дээр байсан.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]Намын толгойд Бүгд Найрамдах Намын үндэсний хороо (БНХ) байдаг. Тэрээр Бүгд найрамдах намын улс төрийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн стратеги, хөрөнгө босгох зохицуулалтыг боловсруулж сурталчлах, Бүгд найрамдах намын үндэсний чуулганыг зохион байгуулах, зохион байгуулах үүрэгтэй. Үүнтэй төстэй хороод АНУ-ын муж тус бүр болон ихэнх хот, муж, тойрогт ажилладаг. 2011 оны 1-р сарын 20-ноос 2017 оны 1-р сарын 19 хүртэл тус хороог Висконсин мужийн Сенатын гишүүн асан, өмгөөлөгч Райнс Прибус тэргүүлжээ. Нэгдүгээр сарын 19-нөөс хойш Ронна Ромни Мак Даниел энэ албан тушаалыг хашиж байна.
Төлөөлөгчдийн танхим болон Сенат дахь Бүгд Найрамдах Намын бүлгүүд өөрсдийн хөрөнгө босгох, стратегийн хороотой. Бүгд Найрамдах Намын Конгрессын Үндэсний Хороо (англ. National Republican Congressional Committee, NRCC) нь Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшигчдэд сурталчилгаа явуулахад тусалдаг бол Бүгд Найрамдах Намын Үндэсний Сенатын Хороо (англ. National Republican Senatorial Committee, NRSC) нь Сенатад нэр дэвшигчдийг сонгоход тусалдаг ажээ. Сенатын цөөнхийн удирдагч нь Кентакки мужийн сенатор Митч МакКоннелл юм. Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын олонхийг Майк Жонсон тэргүүлдэг байна.
Бүгд найрамдахчууд баримталдаг зарчмууд:
[засварлах | кодоор засварлах]- татварын хөнгөлөлт;
- улсын төсвийн алдагдлыг бууруулах;
- эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн зардлыг бууруулах;
- цэргийн болон үндэсний аюулгүй байдлын зардлыг нэмэгдүүлэх;
- түрэмгий гадаад бодлого;
- ёс суртахуун, гэр бүлийн үнэт зүйлсийн төлөөх тэмцэл; үр хөндөлтийг хязгаарлах (ялангуяа жирэмсний хожуу үед) болон жирэмслэлтээс хамгаалах;
- үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлсийн төлөөх тэмцэл;
- хэрэв тухайн арга хэмжээ нь бизнесийн ашиг сонирхолд харшлах юм бол байгаль орчныг хамгаалах арга хэмжээг эсэргүүцэх;
- галт зэвсэг эзэмших, авч явах эрх чөлөөг хангах;
- хувийн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрчний эвлэл байгуулахыг эсэргүүцэх;
- цаазаар авах ялыг хэвээр үлдээх;
- эвтаназийг нэвтрүүлэх, клончлох чиглэлээр шинжлэх ухааны судалгаа явуулахыг эсэргүүцэх зэрэг юм.