Им Чан-жон
Харагдац
| Им Чан-жон | |
| Хувийн танилцуулга | |
|---|---|
| Овог нэр | Им Чанжон — Im Chang-jung |
| Төрсөн өдөр | 1973 оны 11 сарын 30 |
| Төрсөн газар | Өмнө Солонгос улсын Кёнги мужийн Ичонь хот |
| Яс үндэс | солонгос үндэстэн |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | жүжигчин, дуучин |
| Жүжигчний танилцуулга | |
| Төрөл | ОАК, УСК |
| Танил үе | 1990 он — өнөөдөр |

Им Чан-жон (сол. 임창정; 1973 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин, дуучин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Им Чан-жон 1990 оноос кинонд тоглох болсон. 1997 оны «Цохилт» кинонд бүтээсэн туслах дүрээрээ Алтан хонх, KBS, Пэгсан зэрэг гол шагналуудаас шилдэг гэсэн тодотгол хүртсэн. 1998-2001 онуудад түүний дуучны амжилт сайн байж шилдэг 10-ын тоонд багтаж байв.
2003 оны «Секс бол юу ч биш» киноны дүр олонд таалагдсан. 2007 оны «Скаут» кино мөн амжилттай байжээ. 2006 онд гольфчинтой гэрлэж 2013 онд салсан. 3 хүүхэдтэй.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- hancinema.net — Им Чан-жон