Иргэний боловсрол
Иргэний боловсрол (англи. civic education) бол хүний эрхийн, ардчиллын, улс төрийн, төр иргэний харилцааны, ардчилсан сонгуулийн талаарх мэдлэг эзэмших, чадвар, хандлагаа хөгжүүлэх үйл явцыг багтаасан, тодорхой бүрэлдэхүүн хэсэг бүхий насан туршийн боловсрол юм.
Иргэний боловсрол гэдэг нь олон нийтийн амьдралд идэвхтэй, хариуцлагатай оролцоход дэмжлэг үзүүлэх ур чадвар, мэдлэг, үнэт зүйлийг хөгжүүлэх үйл явц юм.
Иргэний боловсрол бол зөвхөн сонгуулийн мөчлөгтэй холбож үздэггүй, тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Гэсэн хэдий ч сонгогчдын мэдээлэл, сонгогчдын боловсрол нь иргэний боловсролын өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг байж болно.
Иргэний боловсролыг сургууль, их сургуулийн системээр, иргэний нийгмийн байгууллагуудаар, магадгүй зарим төрийн байгууллагуудаар дамжуулан олгож болох ч энэ нь заавал сонгуулийн байгууллага байх албагүй юм.
Иргэний боловсрол гэдэг нь хүмүүст орчин үеийн нөхцөлд хэрхэн амьдрах, төрийн хууль тогтоомжийг хэрхэн дагаж мөрдөх, гэхдээ үүнтэй зэрэгцэн ардчилсан нийгмийн засгийн газарт эрхээ зөрчихийг зөвшөөрөхгүй байх, тэдний хууль ёсны хэрэгцээг хангах, иргэн байх зэрэгт сургах явдал юм.