Их өгөгдөл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Их өгөгдөл (англ. Big Data [ˈbɪɡ ˈdeɪtə] ) гэдэг нь тодорхой утга агуулгыг илэрхийлэх тоо болон тэмдэгтүүдийн цогц юм. Мэдээлэл гэдэг бол тодорхой зорилгын хүрээнд ямар нэг хэрэгцээ шаардлагыг хангахуйцаар боловсруулагдсан өгөгдлийг хэлнэ.

Их өгөгдөл гэж уламжлалт өгөгдөл боловсруулах системүүдийн хэрээс хэтэрсэн асар том хэмжээний өгөгдөл, түүнтэй холбоотой бүх ойлголтуудыг нэгтгэсэн ойлголт юм. Үүнд: өгөгдлийн шинжилгээ, цуглуулах, боловсруулах, хайлт хийх, хуваалцах, түгээх, хадгалах, дамжуулах, нууцлал зэрэг ойлголтууд багтана.

Их өгөдлийн чанарууд буюу Big data with 8V.

  1. Volume - тодорхой хугацааны туршид үүсгэгдэж байгаа өгөгдлийн хэмжээ юм.
  2. Value - хуримтлагдаж буй өгөгдлүүд нь бүгд эргээд үнэ цэн, өгөөж өгөхүйц байх.
  3. Veracity - хуримтлагдаж буй өгөгдлүүд нь бүгд үнэн зөв, бодитой байх.
  4. Visualization - асар их хэмжээний өгөгдлийг ойлгомжтой болгохын тулд визуал дүрслэл буюу хувиргалт хийх.
  5. Variety - хуримтлагдсан байгаа нийт өгөгдлүүдийн ялгаатай байдал.
  6. Velocity - их хэмжээний өгөгдлийг цуглуулж байгаа тул тус өгөгдлүүдийг ачаалах, боловсруулах, шинжлэх чадамж, хурдтай байх ёстой.
  7. Viscosity - энэ нэр томьёог зарим үед өгөгдлийн хоцрогдол эсвэл хоцрогдлын хугацааг тодорхойлоход ашигладаг.
  8. Virality - өгөгдөл тархах хурд эсвэл давтамж.

Их өгөгдлийн хэрэглээний нэг хэлбэр нь бизнесийн тандан шинжилгээ буюу business intelligence юм. Бизнесийн тандан шинжилгээ гэдэг нь шийдвэр гаргалтыг илүү сайжруулж, дэмжих өгөгдлүүдийг олборлох, хувиргах, нэгтгэх, дүрслэх, шинжлэх, тайлбарлахад зориулсан олон төрлийн аппликэйшн программууд, туршлага, технологиудыг агуулсан мэдээллийн систем юм.