Jump to content

Ишгэн толгойн хадны зураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ишгэн толгойн хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой дахь Палеолитын үед холбогдох хадны сийлмэл зургийн дурсгалт газар.[1] Үүнийг нутгийнхан “Ишгэн толгой” хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд илрүүлжээ. Профессор Д.Цэвээндоржийн тодорхойлсноор Ишгэн толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн-1, адуу-18, үхэр-13, буга, хандгай, гөрөөс-19, тэмээ-1, янгир -17, аргаль-11, могой-5, бар-3, тэмдэг үсэг-53 байдаг аж.

Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв, зохиомж, дүр дүрслэлийн арга барилаараа Чандмань хар үзүүрийн зурагтай, зарим шинжээрээ Хойт Сэнхэрийн агуй, Шишкино хясааны зургуудтай тус тус төслөг байна. Иймд археологич А.П.Окладников, Д.Цэвээндорж нар Ишгэн толгойн хадны зургийг дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд, хуучин чулуун зэвсгийн дээд шатанд холбогдуулан үзсэн билээ.

  1. "Ишгэн толгойн зураг". mongoltoli.mn. Татаж авсан: 8 January 2023. Палеолитын үед холбогдох хадны сийлмэл зургийн дурсгалт газар