Палеолит
Палеолит гэдэг нь чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг (2,500,000 to 200,000 жилийн өмнөх үе) хамардаг бөгөөд Грекийн palaios-хуучин lithos- чулуу гэсэн үгнээс гаралтай. Археологич Жонн Лаббок 1865 онд нийтэлсэн бүтээлдээ энэхүү нэр томъёог анх ашигласан байна. Энэ нь хүний хөгжлийн түүх буюу технологийн түүхийн 99 хувийг эзэлдэг. Хомохабилисууд хамгийн анхны багаж зэвсэг хийж байсан 2,5-2,6 сая жилийн өмнөөс 10000 он хүртэлх цаг үеийг хамардаг. Палиолитын үе мезолит буюу чулуун зэвсгийн дунд үе эхэлснээр дуусгавар болсон гэж үздэг.
Чулуун зэвсгийн эхэн болоод дунд үеийн багаж зэвсгүүдэд төдийлөн ялгаа байдаггүй ч орчин үед технологиор хоёр ангилдаг болжээ.
Палеолитын эрин үед дэлхийн уур амьсгал, ургамал, амьтны аймаг орчин үеийнхээс эрс ялгаатай байв. Палеолитын үеийн хүмүүс жижиг эртний бүлэг болж зөвхөн чулуун зэвсгийг ашигладаг байсан бөгөөд тэдгээрийг хэрхэн өнгөлж, шавар вааран эдлэл хийхээ хараахан мэддэггүй байв. Гэсэн хэдий ч чулуун зэвсгээс гадна яс, арьс, мод болон бусад ургамлын гаралтай материалаар багаж хэрэгсэл хийдэг байв. Тэд ан агнуур, ургамлын гаралтай хоол хүнс цуглуулдаг байв. Загас агнуур дөнгөж эхэлж байсан бөгөөд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэггүй байв.
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ геологийн тогтцын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.