Ишдамбийням
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Ишдамбийням (1758 онд мэндэлсэн -1773 онд жанч халсан) -Монголын 3-р Богд Живзундамба хутагт.
Тэрээр 1758 онд Төвөдийн Литанд түшмэл Данзангомбо , эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ . Манжийн төрөөс 2-р Богдоос хойш Живзундамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байжээ. 3-р Богдыг Төвдийн Литанаас Бүүвэйбаатар, Шижирбаатар нар очиж залж ирсэн байна. Төвөдөөс 3-р Богдыг залж ирэх Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээл ихтэй газрыг туулж , Литанд хүрсэн байна. 3-р Богдын хувилгаан дүрийг төвдүүд маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн түүхтэй. 1763 онд Богдыг ширээнд залах их ёслол Их хүрээнд болж урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагналыг өргөжээ.
3-р Богд Их хүрээнд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан “Шашныг бадруулагч” хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна.
3-р Богд нь Их хүрээнд винайн ёсны зуны хайлан хурлыг үүсгэн байгуулсан гэдэг.
3-р Богд XIII жарны харагчин могой буюу 1773 онд таалал болсон байна. Ишдамбийням бээр монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн ажээ. Түүхч Дармадала бээр “Ишдамбийням бол умар зүгийн амьтан бүхний оройн чимэг”, “Судар тарнийн гол ёсноо боловсорсон, эрдмийн нараар доройтлын харанхуй бүхнийг нэрэн дор арилган зохиогч, шашны гурван үндэсний ёсыг байгуулагч, шашин эрдэнийг ихэд сэргээн бадруулсан” хэмээн дурьджээ.
| Өмнөх Лувсандамбийдонми |
Жавзандамба хутагт 1763-1773 |
Дараах Лувсантүвдэнванчиг |
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.