И Ёнь-хи

(И Ёньхи-с чиглүүлэгдэв)
И Ёнь-хи
Хувийн танилцуулга
Овог нэрИ Ёнь-хи, И Ёньхи — Lee Yeon-hee
Төрсөн өдөр1988 оны 1 сарын 9 (1988-01-09)
(одоо 36 настай)
Төрсөн газарБНСУ
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэнӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Танил үе2001 он – өнөөдөр
ЗуучS.M. Entertainment

И Ёнь-хи (сол. 이연희 ~ [ий ёний]; 1988 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин.

Жүжигчин[засварлах | кодоор засварлах]

И Ёнь-хи 2002 онд S.M. Entertainment-аар зуучлуулан ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд тус агентлагийн хамтлаг, дуучдын дууны дүрсэнд ордог болсон.

2004 онд анхныхаа кинондоо тоглосон Ёнь-хи нэг хэсэг Сунёшидэ хамтлагт орохоор бэлтгэж байсан гэдэг. Гэвч жүжигчнээр ажиллах замыг сонгожээ. 2006 онд «Саятны анхны хайр» уран сайхны кинонд Хёнь Биньтэй хамтран тоглосон. 2009 онд «Эдений дорно зүг» олон ангит кинонд Сун Сын-хоньтой хослон тоглосноор MBC телевизийн оны шагналаас шан хүртэж байв.