Jump to content

Казань хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Казань
Цагадайн улсын хан
Цагадайн улсын хан
Хаанчлал1342-1346
ӨмнөхМуххамед Пулад
ЗалгамжлагчТөглөгтөмөр
Данишменж
Өнгөрсөн1339 он
Цагадайн улс
Гэр бүлХиад Боржигин
ДинастиЦагадайн улс
ЭцэгЯсаур ноён

Казань хан нь Алгуй ханы хүү Чүбэй вангийн хүү Ясаур ноёны хүү юм. Тэрээр Цагаадайн улсыг 1342-1346 онуудад нэгтгэн захирч байсан сүүлийн хан байжээ.

1342 онд Цагадай улсын хан Муххамед Пуладыг нас барсны дараа Казань хан засгийн эрхэнд гарч ирсэн юм. 1345 онд тэрээр нийслэлээ Карши (Узбекистан) хот дахь Занжир Сарай ордон руу нүүлгэжээ. Эх сурвалжид түүнийг Казань-Тимур гэж нэрлэдэг. Түүний хаанчлал үймээн самуунтай байсан гэдэг.

Казань ханыг нас барсны дараа Цагадайн улсууд Трансоксиана, Моголистан гэсэн хоёр тусдаа улс болон хуваагджээ. Эмир Казаганы ач хүү Эмир Хусейн охин Сарай-мулк Ханимтай гэрлэсэн бөгөөд түүнийг нас барсны дараа Доголон Төмөр түүнтэй гэрлэжээ. Мавераннахр (Сырдарья, Амударья голын хооронд) Цагадайнуудын хүчийг дахин хэзээ ч сэргээгээгүй.

Өмнөх
Муххамед Пулад
Цагадайн улсын хан
1342-1346
Дараах
Данишменж
Төглөгтөмөр