Казиногийн хэрэг
Монгол улсад 1990-ээд оны дундуур Казиногийн тухай хууль батлагдаж, уг хуулийн дагуу казино байгуулах эрхийн тендер зарлагдсан бөгөөд "Мон Макао" компани уг тендерт ялжээ. Гэвч өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон хэмээн заргалдсанаар эцэстээ Монгол улсын түүхэнд анх удаа авилгалын хэргээр хэд хэдэн хүн хуулийн хариуцлага хүлээсэн юм. Мөн энэ хэргээр анх удаа халдашгүй дархан эрхтэй Улсын Их Хурлын гишүүдийг Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн авилгал авсан хэргээр эрүүгийн хариуцлагa хүлээлгэжээ. Энэхүү 3 гишүүн нь Тухайн үеийн Улсын Их хурлын гишүүн, өнөөдрийн Улаанбаатар буюу Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Баттулга, Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа бригадын генерал Энхбаатар, тухайн үед Хууль зүйн сайд байсан талийгаач болсон нэгэн бөгөөд тухайн үед Ардчилсан Намаас Их ХУрлын гишүүн болсон тэд нарын эрхийг түдгэлзүүлж, улмаар шүүхээс авлигын хэргээр Мон Макао компанийн захирал Байгаль болон дээрх 3 гишүүн зэрэг хэд хэдэн хүнд ял оноож байв. Ийнхүү тендер хүчингүй болж, уг хууль ч цуцлагджээ. Одоо Монгол улсад казино байгуулахыг хориглодог бөгөөд зарим УИХ-ын гишүүдээс дахин Казиногийн тухай хууль санаачлан батлуулах тухай яриа гардаг юм.
1999 онд Казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. Ийнхүү хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани өрсөлдлөө. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Макаог 60 жилээр түрээсдүүлсэн хугацаа нь дуусч Хятадын мэдэлд буцаж ирэх үетэй энэ хууль давхцан гарсан нь нарийн учиртай байж. Казиногийн эх орон болох Макаогийн баячууд хуримтлуулсан хөрөнгөө коммунист засаглалтай Хятад улсад бус ардчилал хөгжсөн оронд шилжvvлэх сонирхолтой байсан нь мэдээж. Энэ сонголт нь Монгол байлаа. Тендерт оролцогч компаниуд Монголын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, лобби бүлэг байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн нь бусад улс оронд байдаг л ердийн үзэгдэл. Албан ёсоор байгуулагдаж амжаагvй байсан тэр бүлэгт УИХ-ын гишүүд хамгийн түрүүнд бүртгэгдэх байсан нь мэдээж. Тэд л хууль, журмыг батлана. Хууль батлагдаад гурван сар ч болоогvй байтал УИХ-ын гишүүн Нямдорж, Хулан | МАХН-ын дарга С.Баярын эхнэр асан |, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хүчингvй болгох хуулийн төсөл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАХН-ын гишүүд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Казиног хамгийн их эсэргүүцсэн гишүүнээр УИХ-ын гишүүн Шаравдорж тодорсон протокол байдаг юм билээ. Харин өдгөө Шаравдорж гишүүн өнөөдөр Казиногийн тухай хууль санаачлаад цаад талаа ХУД-ийн Засаг дарга Загджаваар түлхүүлэн зүтгэж байгаа. Нэгэнт хууль хүчингүй болсон учир өнөөх лобби бүлэг байгуулах ажил ч зогссон биз. Үр дүнд нь АХЭ-ийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгуулахаар хуулийнханд илгээсэн чинь Казиногийн хэргийг шалгах явцад илэрсэн гэх татварын зэрэг огт өөр хэргээр эрүү үүсгэн шоронд суулгасан. Хачирхалтай нь Казиногийн хэрэгт нэр нь холбогдон бас ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАХН-ын хэд хэдэн гишүүн ямар ч ял зэмгүй өнгөрлөө. Тэдний өмнөөс МАХН-ын нарийн бичгийн дарга асан Энхмандах гэгч нөхөр 25 саяыг авилгаар биш зээлээр авсан гэж гүрийсээр, түүнд нь хуульчид “итгэж” мань хүнийг суллан тавиад зогссонгvй Англи улсад дипломат ажил эрхлүүлэхээр шагнасан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан явдал болсон. Өдгөө казино Энхмандах нэг яамны дэд сайд, МАХН-ын 25 дугаар их хурлын төлөөлөгч хийчихсэн тууж яваа. УИХ-ын гишүүн биш мань эрийн цаана УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга бөгөөд МАХН-ын дарга асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Содхvv, Баяртсайхан нарийн нэр дуулдаж байгаад намжсан билээ. Бодвол ямар нэг юм авсан нь нотлогдоогvй байх л даа.