Камбож дахь хятадууд

Камбож дахь хятад гаралтай хүмүүс

Хятад гаралтай хүмүүс Индонези, Тайланд, Малайз руу цагаачилсан хүмүүсийн нэгэн адил зорилгоор Камбож руу 15- дугаар зууны үед анх ирж сууршиж байжээ.

Өнөөгийн байдлаар Камбожийн Хаант Улсын 16 сая хүн амын 1 сая орчим нь хятад гаралтай иргэд байна.Үүний дотор хятад гаралтай нутгийн иргэд болон сүүлд цагаачилж очсон хятад иргэд гэж хоёр хувааж ойлгох ёстой.

Камбожид хятад хэлээр "Цзяньхуа жибао"-(Камбож-Хятад), "Цзиньбянь ваньбао" (Үдшийн Пномпень), "Цзяньпучжай синчжоу жибао" (Камбож- одтой газар), "Хуашан жибао" (Худалдааны Хятад) зэрэг 4 сонин хэвлэгдэн гардаг байна.

Камбож дахь хятад гаралтай 1 сая орчим иргэдийн 60% хот сууринд, 40% хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд ихэнх нь худалдаа наймаа эрхэлдэг байна. Орон нутагт амьдардаг хятадууд нутгийн иргэдээс бараа бөөндөж авч дэлгүүрээр жижиглэн зардаг байна.

Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд Хун Сен ойр ойрхон хятадад айлчилж хоёр талын улс төр, эдийн засгийн харицаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар хятадын тусламж, хөрөнгө оруулалт ихээр татах бодлого баримтлаж байгаа болно. Сүүлийн жилүүдэд хятадын томоохон төслүүдийг даган орж ирж байгаа "шинэ хятад" хүмүүст нутгийн иргэд ихээхэн дургуй байгаагаа илэрхийлж байгаа болно.

Худалдаа: Камбожийн хаант Улс 2017 онд БНХАУ-д 830 сая сая ам.долларын бараа экспортлож эргээд хятадаас 3,928 тэрбум ам.долларын бараа импортолсон байна.