Канкан
Канкан
Kankan | |
Канкан Кабада эрүүл мэндийн төв | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | Гвиней |
Бүс | Канкан бүс |
Муж | Канкан муж |
Газар нутаг | |
- Нийт | км² |
Хүн ам | |
- Нийт (2009) | 207,790 [1] |
- Нягтрал | /км² |
Канкан (Манинка: Kánkàn) нь газар нутгийнхаа хэмжээгээр Гвинейн хамгийн том хот бөгөөд хүн амынхаа тоогоор 3-т орно. 207,790 оршин суугчтай [2] (2009). Тус хот зүүн Гвинейн Мило голын эрэг дээр, Конакригаас зүүн тийш 245 милийн зайд оршдог.
Хотын хүн амын ихэнхийг Мандинка үндэстэн эзэлнэ. Канкан хот нь Канкан муж, Канкан бүсийн төв, хамгийн том хот нь юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Канканыг Мандинкачууд 17-р зуунд байгуулсан бөгөөд Батэ Хаант Улсын нийслэл, кола самар зэргийн худалдааны төв болон цэцэглэн хөгжиж байв. 1881 онд Самори Туре хотыг эзэлж, 1891 онд Францын харьяанд оруулжээ.
Features
[засварлах | кодоор засварлах]Канкан хот нь Канканы их сургууль, шашны сургалт, амраа мод (манго)-оороо алдартай. Баруун Африкийн хамгийн эртний мечетүүдийн нэг нь тус хотод байдаг. Хоттоос зүүн хойш 40 орчим км зайд Мандингочуудын соёлын дурсгал болох Гбереду/Хамана бий.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Конакригаас эхлэлтэй хөнгөн галт тэргийн эцсийн зогсоол Канканд бий. N1 хурдны зам өмнө зүгт байх Нзерекоретэй хотыг холбодог. Мөн Канкан нисэх онгоцны буудал байдаг.