Jump to content

Капролактам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Капролактам (гексагидр-2H-азепин-2-он) — ε-аминкапроны хүчлийн цагирган амид, талст, буцлах температур 262,5°C, хайлах температур 68—69°C.

Ус, этанол, диэтилийн эфир, бензол зэрэгт сайн уусдаг цагаан талст. Капролактамын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь бензол. Капролактамыг бага хэмжээний ус, спирт, аминууд, органик хүчилүүд ба бусад зарим нэг бодисуудтай халаахад полимержиж полиамидын давирхайг үүсгэдэг ба түүгээр нийлэг давуу болох капроныг үйлдвэрлэдэг.

Хүчил ба шүлтийн усан уусмал капролактамыг гидролизид оруулж ε-аминкапроны хүчлийг үүсгэдэг.