Карбюратор

Карбюратор (монг. хийжүүлэгч, хийн хувиргуур, хийн шилжүүлэгч) гэдэг нь отто хөдөлгүүрийн гадна талд түлшний холимог үүсгэх төхөөрөмж юм. Энэ нь бензинийг шүршилтээр тоосруулан агаартай холин шатах боломжтой бензин-агаарын холимогийг үүсгэн, үүссэн холимогийг шатаах хөдөлгүүр эсвэл шатах хөндий рүү дамжуулна. Карбюраторт мөн удаашруулагч гишүүн (удаашруулагч хавхлаг) байрлах ба үүгээр хөдөлгүүрийн эргэлтийн моментийг буюу чадлыг тохируулж болно.