Кардинал
Кардинал (лат. sanctae romanae ecclesiae cardinalis) нь Ромын католик шашны шатласан тогтолцооны дагуу хамба ламын дээд хэргэм юм. Кардинал хэргэмтэй хамба лам нар католик шашны үзэл номлол, сүм хийдтэй холбоотой асуудлуудыг зөвлөлдөн шийдвэрлэх эрх мэдэлтэй бөгөөд Кардиналуудын Зөвлөл нь Ромын Папыг сонгодог.
Кардиналууд Ромын Папын соёрхлоор шашны үйл хэргийг эрхлэн удирдах, Пап нас барсан эсвэл сэнтийнээс буусан онцгой үеүдэд шашны удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.
Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Кардинал гэх үгийн гарал үүслийн талаар олон ялгаатай үзэл байдаг. Хамгийн түгээмэл нь латин хэлний cardos чухал, гол тулгуур гэсэн утгатай үгнээс бий болсон гэж үздэг. Христийн тооллын 6-р зуунаас энэхүү үг нь утга шилжин эрхэм хүндтэй хүн, шашны дээд мяндагтныг нэрлэх үг болжээ. 769 оны Латераны Зөвлөлийн хурлаар Ромын Папыг зөвхөн кардинал хэргэмтэй санваартнуудаас сонгох тухай лүндэн гарсан нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. 1244 онд Пап IV Инносент лүндэн буулгаж, кардиналууд өргөн хүрээтэй бүрх малгай өмсөх болжээ. [1] 1567 онд Пап V Пио лүндэн буулгаж кардиналууд албан ёсоор цолны хүндэтгэл, өргөмж хэрэглэх болсон.
Католик шашны кардиналууд Европын улс төр, түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж өнөөгийн тогтолцоог бий болгоход нөлөө үзүүлж ирсэн. Дэлхийн хамгийн анхны Гадаад хэргийн яамны бүтцийг Францын кардинал Ришелье бий болгож, өөрөө анхны Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Английн кардинал Уолсей VIII Хэнри хааны тэргүүн сайд, зөвлөх байв. 1578-1580 онд кардинал Хэнри Португаль улсын хаанаар өргөмжлөгдөн, тус улсыг удирдсан.
Кардинал хэргэмийн зэрэг, ангилалууд
[засварлах | кодоор засварлах]Кардинал хэргэмийг Ромын Папын соёрхлоор олгодог. Кардиналуудыг дотор нь хамба-кардинал, санваартан-кардинал, тахилч-кардинал гэж ангилна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Британика нэвтэрхий толь