Jump to content

Кармен (Дуурь)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Кармен" дуурийн хэсгээс

Кармен дуурь (франц. Carmen) Жорж Бизегийн дөрвөн бүлэг дуурь. 1875 оны 3-р сарын 3-нд Парис хотын «Опера-Комик»-т анхны тоглолт болсон байна. Дуурийн үгийг /либретто/ Анри Мельяк, Людовик Галеви нар Проспер Меримэгийн "Кармен" зохиолд сэдэвлэж бичжээ.

Энэхүү дуурийн үйл явдал 19-р зууны эхний хагаст Испанид өрнөдөг. Гол дүрүүд цыган эмэгтэй Кармен, түрүүч Дон Хосе, бухын тулаанч Эскамилио, Хосегийн сүйт бүсгүй Микаэла нар юм. Мөн дуурьт офицерууд, цэргүүд, цыганууд, хууль бус наймаачид, бухын тулаанчид, таверны эзэн, энгийн иргэд зэрэг хэд хэдэн туслах дүрүүд байдаг.

1-р үзэгдэл

Испанийн өмнө зүгийн Севилья хотод цэргийн анги байрладаг. Талбай дээр цэргүүд, тамхины үйлдвэрт ажилладаг хүүхдүүд, эмэгтэйчүүдийг ширтэн харж нүд унагадаг байна. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байв. Кармен “Хабанера”-г дуулж байлаа. Дон Хосе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болон түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменыг шоронд хорихоор болжээ. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хосед амладаг байна.

2-р үзэгдэл

Дэн буудалд Карменыг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдан номхотгогч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хосегоо хайрласаар л байлаа. Хайрт Дон Хосег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хосед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хосе цэргийн хороо луугаа явсангүй. Эцэстээ Дон Хосе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа.

3-р үзэгдэл

Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хосе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүнийг үхэл тун ойрхон түүний хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хосе Карменыг хардана. Кармены шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно.

4-р үзэгдэл

Севилья хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хосег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хосе хоёрын нүүр тулгарах мөчид, Дон Хосе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг алчихлаа намайг баривчлаач” хэмээн хэлдэг юм.

“Кармен” дуурийг Монголын тайзнаа анх 1984 онд монгол хэлээр (хөгжим судлаач Д.Батсүрэнгийн орчуулснаар) УГЗ Лхагвын Эрдэнэбулганы найруулгаар толилуулснаас хойш олон жилийг үджээ.

Уг дуурийг 2012 онд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган нар ажилласан бөгөөд түрүүч Дон Хосегийн дүрд МУГЖ Б.Дамдинсүрэн гоцлон тоголжээ.

ДБЭТ-ын тайзнаа “Кармен”-ыг 2013 оны 12-р сарын 14, 15-нд тоглосон.

Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, "Кармен" дуурийг Монголд анх тавьсны 30 жилийн ойн хүрээнд "Кармен" дуурийг 2015 оны 5-р сарын 9 болон 16-нд хоёр удаа УДБЭТ-ын тайзнаа тоглосон байна.

Удирдаачаар Франц улсын удирдаач Шарль Барбье, ерөнхий найруулагчаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ ажилласан бол тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн Кармены дүрд (меццо-сопрано) СТА Р.Доржхорол тоглосон байна. Мөн хувцасны зураачаар Г.Оюун, туслах найруулагч Б.Цэрэндаваа ажиллажээ.