Карт спорт
Карт спорт (мөн картинг ч гэдэг) нь моторт спортын нэгэн төрөл бөгөөд энэ сортод зориулан барьсан тусгай зам дээр карт хэмээн нэрлэгдэх жижигхэн, моторжуулсан тээврийн хэрэгслээр уралдах тэмцээн юм. Үүний хажуугаар сонирхогчдын хувилбар ч бас байх ба энэ нь ихэнхдээ зааланд (зарим тохиолдолд зориулалтын картын зам дээр) бүх насныхан түрээсийн карт аван чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой байдаг. Энэхүү карт нь ойролцоогоор 8-10 морины хүчтэй, 80 км/цаг хурдтай байна.
Түүний энгийн бөгөөд хөнгөн хийцээс шалтгаалан карт нь маш хурднаас гадна хөдөлгөөнт буюу маневрлах чадвар сайтай. Дээд тал нь 150 км/цаг хүртэл хурд авдаг. Хүндийн цэг нь замаас хэдхэн сантиметрийн зайд байдгаас хамаарч өндөр хурдтай эргэх боломжтой учраас хүний биед өндөр ачаалал өгнө (4g хүртэл). Карт спортоор хүүхдүүд болон өсвөр үеийнхэн ч бас хичээллэнэ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамгийн анхны картыг 1956 онд америкийн инженер Арт Ингелс зохион бүтээсэн ба тэрбээр өвс хадагчийн хөдөлгүүр ашиглан, унадаг дугуйн гинжтэй холбон, арын дугуйг хөтлөх тэнхлэг болгон бүтээв. Тэр урьд нь Куртис Крафт хэмээх компанид уралдааны тэрэг бүтээлцэж байсан ба түүний энэшинэ бүтээлийг уг компани ихэд сонирхон хүлээж авчээ. Удалгүй энэ энгийн, жижиг хийцтэй картыг нь дуурайлган хийгчид ч олширч, автомашины зогсоолд эхний уралдаан ч зохион байгуулагдав. 1959 онд Парисын автомашины үзэсгэлэн дээр эхний картыг танилцуулснаар европод сонирхогчидтой ч болжээ.
Тэмцээнүүд
[засварлах | кодоор засварлах]Уралдах хугацаанаас нь хамааруулан ойрын- ба хол замын цуврал уралдаан гэж ялгадаг. Ойрын зайн уралдаанд жолооч зам дээр ганцаар явах бол холын замын хувилбарт багууд зэрэг уралдана. Үүнээс гадна уран жолоодлогын хувилбар бас байдаг.