Касимын Ханлиг
Касимын Ханлиг | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1452–1681 | |||||||
Төлөв | Оросын Царьт Улсын Вассал | ||||||
Нийслэл | Касимов | ||||||
Албан ёсны хэл | Цагаадайн хэл (бичгийн), Хуучин татар хэл | ||||||
Бусад хэлнүүд | Кипчак хэлнүүд | ||||||
Хан | |||||||
• 1452–1469 | Касим Хан | ||||||
Түүхэн эрин | Дундад зуун | ||||||
• Байгуулагдсан | 1452 | ||||||
• Мөхсөн | 1681 | ||||||
|
Касимын Ханлиг [1] (Татар хэлээр: Касыйм ханлыгы/Касыйм патшалыгы, Kasyjm khalygy/Kasiym patshalygy, Qasıym Xanlığı ; орос. Каси́мовское ца́рство, Каси́мовское ха́нство) Татар ханаар удирдуулсан Оросын царьт улсын вассал улс байв. 1452-1681 онуудад өнөөгийн Рязань мужийн нутагт Ока голын дунд хэсэгт Касимов нийслэлтэй татарын феодал ханлиг байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх Фин-Угор овгийн хүмүүс оршин суудаг байсан ч Владимирийн вант улсад харъяалагдаж дараа нь Монголчуудын довтолгооноор Алтан Ордны улсын нэг хэсэг болж байв. Түрэг угсааны хүмүүс оршин сууж эхлэсэнээр Исламын шашинтай болжээ. Гэхдээ Оросууд аажмаар өөртөө нэгтгэсэн байна.
Хүн Ам
[засварлах | кодоор засварлах]Дийлэнх нь Фин-Угор гаралтай Мордвин хүмүүс байсан ч зарим нь Татаруудад ууссаннаар Мишар Татарууд бий болжээ. Гэхдээ Оросууд ирж суурьшин хүн амын олонх нь болсон байна. Язгууртан хүмүүс нь Мангыт буюу Мангуд , Аргын , Жалайр , Кипчак гэх Түрэг болон Монгол гаралтай хүмүүс байжээ.
- ↑ Kołodziejczyk 2011, p. 22.