Jump to content

Като Жоожи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Като Жоожи

Тэшүүр
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Като Жоожи
Төрсөн огноо 1985 оны 2 сарын 6 (1985-02-06) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
Төрсөн газар Ямагата, Ямагата хот
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Ванкувер 2010 500 м
Дэлхийн АШТ
Алт Инцелл 2005 500 м
Хүрэл Нагано 2008 500 м
Мөнгө Инцелл 2011 500 м

Като Жоожи (加藤条治 Katō Jōji?) (1985 оны 2 сарын 6-нд Ямагата мужийн Ямагата хотод төрсөн) нь Японы тэшүүрчин юм.

Ойрын зай буюу 500 метрт уралддаг тэрээр 17 настайдаа 35 секундын хязгаарыг давсан анхны өсвөрийн тамирчин болж байсан удаатай. 2005 оны 11 сарын 19-нд Солт-Лэйк Сити хотноо 34.30 секундын амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилт тогтоосон нь 2007 оны 3 сарын 9 хүртэл хадгалагджээ.

20 настайдаа Шимизү Хироясү, Жереми Вотерспүүн нарыг ардаа орхиж, 500 метрийн дэлхийн аварга цолыг хүртэн, Туринд болох 2006 оны өвлийн олимпын гол найдваруудын нэг гэгдэх болов. Гэсэн ч Туринд дөнгөж зургаадугаар байр эзэлжээ. Харин 4 жилийн дараа Ванкуверт болсон 2010 оны өвлийн олимпод хүрэл медаль хүртсэн байна.