Кими ни Тодокэ

Кими ни Тодокэ: Надаас чам руу (Япон хэл: 君に届け) Шийна Карүхогийн зохиосон шоожо манга юм. 14 ботиос бүрдэх манга бөгөөд ашиг орлого, уншигчдын талархлыг ихээхэн олсон тул 2009 оны 10 сарын 6-наас анимэ хувилбарт шилжин, Японы NTV-гээр цацагдсан. Анимэ-г I.G продакшн хийсэн юм. Мөн Кино хувилбар нь хийгдсэн бөгөөд 2010 онд кинотеатрт гарч эхэлсэн.