Манга

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Канжи буюу ханзаар "Манга" гэж бичсэн бичиглэл

Манга (Канжи: 漫画; Хирагана: まんが; Катакана: マンガ; Дуудлага Сонсох) гэдэг нь Японы цуврал зурагт ном юм. Мангаг комикс ном гэж хэлж болох ч комикс номноос бага зэрэг ялгаатай юм. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн. Японд мангаг хүмүүсийн насны онцлогоос нь шалтгаалж адал явдалт, аймшгийн, уран зөгнөлт, хайр дурлалын, түүхийн гэх зэрэг олон төрөлд хуваадаг. Урлаг судлаачид мангаг Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд дэлхий даяар манга хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Манганы төрөл[засварлах]

  • Ёожи (Yōji, 幼児向け漫画) буюу 1-4 насны хүүхдийн манга
  • Кодомо буюу Жидо (Kodomo эсвэл Jidō) манга (児童漫画、子ども漫画) - Бага насны хүүхдүүдийн манга
  • Шоонэн (Shōnen, 少年漫画) - Олон ангит цувралтай, Адал явдалт шинж чанартай. Энэ манганы төрөлд нас харгалзахгүй.
  • Шоожо (Shōjo, 少女漫画) - Сэтгэлийн өнгө аяс ихтэй, хайр дурлалын хэв маягтай манга. 13-17 насны охидод төвлөрдөг.
  • Сэйнэн (Seinen, 青年漫画) - Коллежийн эрэгтэй оюутануудад зориулсан манга
  • Сэйжин (Seijin, 成人漫画) - Насанд хүрэгчидэд зориулсан манга. +18

Гадаад холбоос[засварлах]