Шоонэн манга

Шоонэн Манга (Япон: 少年漫画) буюу Хөвгүүдийн манга нь гол төлөв 10-18 насны уншигч хөвгүүдэд зориулагдсан ч охид, тэр ч байтугай насанд хүрсэн хүмүүс ч унших нь олонтаа. Үгчилбэл "Залуу xүмүүсийн комик" гэсэн утгатай. Ерөнхийдөө тулаан, хийсвэр, мөрөөдөл, амь эрсдсэн агуулгатай байдаг. Мөн ихэнх гол дүр нь нэг зорилгын төлөө тэмцдэг. Тухайлбал Нарүтогийн гол дүр Үзүмаки Нарүто нь Хокагэ болохын төлөө тулалддаг бол Цул Төмрөн Алхимичийн гол дүрүүд болох Эдвард болон Алфонсе нь өөрсдийн бүхий л алдсан зүйлсээ эргүүлэн олж авахын төлөө мөн алдсан биеэ буцааж олох гэж адал явдлыг туулдаг. Шоонэн манганд мөн хайр дурлалын ч сэдэвтэй байж болдгийг тухайлбал Мидоритой Өнгөрүүлсэн Өдрүүд, Анхны Хайрын Хязгаар зэрэг бүтээлүүдээс харж болох юм. Ойрын жилүүдийн Шоонэн манга нь ихэвчлэн гол дүрийн хүч нь нэгэн хэвийнээс уншигчдыг ундууцуулах болжээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.