Нарүто

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Нарүто (япон. NARUTO -ナルト-) гэх алдарт шоонэн манга цувралыг Кишимото Масаши гэгч манга зураач (мангака) зурсан. Нарүто манга цуврал маш сайн борлуулалтай байсан учраас анимэ буюу хүүхэлдэйн кино хэлбэр гарсан юм.

Манганы гол дүр нь Үзүмаки Нарүто гэгч нинжа хүү бөгөөд түүний мөрөөдөл нь хокагэ болох. Хокагэ гэдэг нь манга дээр гарах Нууц Навч тосгоны удирдагч, хүчтэй нинжаг хэлнэ. Уг манга анх 1999 онд Японы манга сэтгүүл болох Шоонэн Жамп сэтгүүлд хэвлэгдэн гарсан. Харин анимэ цуврал нь 2002 оны 10 сарын 3-наас телевизүүдээр гарч эхэлсэн.

Энэхүү анимэ нь дэлхийн олон орон даяар тархсан бөгөөд жаахан хүүхэд гэлтгүй томчууд хүртэл үзэх дуртай билээ. Энэ анимэд гарах Нарүто нь анхандаа хүч чадлаар тийм ч сайн биш байсан бөгөөд дараа нь найз нөхөдтэй болж, академид элсэн хүч чадлаа сайжруулах болно. Тэгээд сүүлдээ багштайгаа сургуулилт хийж, Акацүки гэх эсрэг бүлгийнхэнтэй тулалдана. Тэгээд Акацүкийн нэгэн хүчирхэг залуугаас тосгоноо аварч, тосгоныхоо баатар болох болно. Энэхүү анимэ 2015 онд дуусаагүй байгаа билээ.Манга нь л дуусан. Үүнээс хойш маш их тулаан болсон түүнчлэн хамгийн том тулаан нь Обито гэх Нарутогын багш Какашигын багын найз тосгоныг сүйрүүлхээр ирсэн.Тэрээр Мадарагын туслах юм.Ийнхүү улаан сар гарч ((КАГУЯА)) сэрсэн юм.Үүнийг дарахын тулд 7р баг хичээх болно.Наруто бол (гэрэл) Сасукэ (харанхуй) энэ хоёр нэгдэж Кагуяаг тамгалах бөгөөд Кагуяа сар луу цөлөгдөх болно.Үүнээс хойш Наруто Хината хоёр гэрлэснээр энэхүү анимэ төгсдөг.

Гадаад холбоос[засварлах | edit source]