Үзүмаки Нарүто

Үзүмаки Нарүто (Япон: うずまき ナルト) нь Кишимото Масашигийн Нарүто цуврал манганы гол дүр юм. Кишимото Масаши нь Нарүтог бүтээх явцдаа цайлган, тэнэгдүү бүтээхийг хүссэнээрээ Нарүтод Луут бөмбөг цувралын гол дүр Сон Гокүгийн олон зан чанарыг тусгаж өгсөн байна. Гэсэн ч Кишимото түүний өнгөрсөн хар толбыг нэмж оруулснаараа ер бусын болгосон. Кишимото нь Өрнөдийн үзэгчдийг татахын тулд өөр өөр хувцас өмсгөж, зурж будахад амархан болгох гэж Нарүтогийн анхны загварыг хэд хэдэн удаа өөрчилж байжээ.

Цувралд Нарүто нь зохиомол тосгон Конохагакүрэгийн харьяалалтай шиноби юм. Конохагакүрэ рүү дайрсан хорсолт адгуус Есөн Сүүлт Үнэгэн Чөтгөр түүний бие дотор тамгалагдсаны улмаас тосгоныхон түүнийг ад үзэж, гадуурхдаг. Иймийн тул Нарүто нь өөрийнхөө оршин тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тосгоны удирдагч Хокагэ болохыг зорино. Нарүтогийн эцэг эх 9н сүүлтийн дайралтаар нас барсан бөгөөд аав нь үхэхээсээ өмнө тосгоноо хамгаалахын тулд Нарүто гийн биед 9н сүүлтийг тамгалжээ. Нарүтогийн аав нь Коноха тосгоны удирдагч дөрөвдүгээр Хокагэ, Намиказэ Минато, ээж нь 9н сүүлтийн жинчүүрики Үзүмаки Күшина байсан байна.

Нарүто нь цайлган хөгжилтэй зан чанараасаа болж цувралын туршид Коноха болон бусад тосгоны нинжа нарт хүлээн зөвшөөрөгдөж олон найзтай болдог. Тэрбээр өөрийн харьяалагдах нинжагийн баг болох 7-р багтай бүр илүү дотносч гэр бүл шигээ л үзнэ. Манганы төгсгөлд Нарүто ба 7-р баг Кагуяаг дийлж ертөнцийг аварсан учраас тэр Коноха тосгоны удирдагч 7 дахь хокагэ болж, Хюүга Хинататай гэрлэжээ.

Нарүто нь тус цувралын бүх кино болон албан ёсны кино, мөн тоглоомд гардаг болно. Нарүто цуврал нь 2017 оны 3-р сард дууссан бөгөөд одоо хүүхэд нь болох Борүто гол дүр нь болох цуврал гарч байгаа болно.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Үзүмаки Нарүто – Викимедиа дуу дүрсний сан