Кишимото Масаши

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Кишимото Масаши (岸本 斉史 Kishimoto Masashi?) нь Японы манга зураач юм. Кишимото Масаши нь 1974 оны 11 сарын 8-нд Окаяма муж, Кацүта-гүн, Наги-чо гэх газарт төрсөн. Түүний зохиосон хамгийн алдартай манга цуврал нь Нарүто манга бөгөөд 1999 оноос Шоонэн Жамп сэтгүүлд хэвлэгдэн гарсан юм.

Түүний ихэр Кишимото Сэиши бас манга бүтээлч бөгөөд 666 Satan, Blazer Drive зэрэг мангануудыг бүтээсэн.

Кишимотогийн анхны бүтээл нь Каракүри гэдэг манга байсан бөгөөд 1996 онд Akamaru Jump-д хэвлэгдэж байв. 1999 онд Нарүто Weekly Shounen Jump-д хэвлэгдэж эхэлж, сар тутмын “Hop Step Award”-н ялагч болж байжээ. 2013 оны байдлаар Нарүто манга Японд 71 сая гаруй хувь, дэлхий даяар 36 volume нь л гэхэд 93 сая гаруй хувь борлогджээ.

Мөн Нарүто манга нь Viz Media-г гол бүтээгдэхүүн болсон ба 2006 оны байдлаар нийт манга худалдааны 10%-г дангаараа бүрдүүлж байв. 2006 онд Viz Media-гаас гаргасан 7 дахь боть нь Quill Award-ын “Шилдэг График Роман” шагналыг хүртсэнээр уг шагналыг авсан анхны манга болж байжээ.