Jump to content

Ким А-жүн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ким А-жүн
Хувийн танилцуулга
Овог нэрКим Ажүн — Kim Ah-joong
Төрсөн өдөр1982 оны 10 сарын 16 (1982-10-16)
(одоо 42 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгосын Сөүл
Улсын иргэн Өмнөд Солонгос
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
ТөрөлОАК, УСК
Танил үе2004 он — өнөөдөр
ЗуучNamoo Actors

Ким А-жүн (сол. 김아중) Өмнөд Солонгосын жүжигчин.

1982 онд Сөүл хотод төрсөн. Сөүлийн Тундэмүнь дүүрэгт өссөн А-жүн 2004 онд 《SKY》 нэрийн бүтээгдэхүүнийг сурталчлаж телевизээр анх гарчээ. 2006 оны «Бүдүүн мисс» инээдмийн киноны Жэнни дүрээр нь олон нийт таниж үнэлсэн. Киноныхоо хоёр дууг өөрөө дуулсан гэдэг. 2007 онд «Алтан хонх» шагналаас мөн киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шан тосчээ. Одоогоор [2013 оны адагт] уран сайхны 6, олон ангит 7 кинонд тоглочихоод байна.