Киотогийн их сургууль
Киотогийн Их сургууль (япон. 京都大学 кёото дайгакү) — Киото хотод байрлах, өмнө Японы Эзэн хааны Их сургуулиудын бүрэлдэхүүнд орж байсан, улсын тэргүүлэх бөгөөд хоёр дахь ууган Үндэсний Их сургууль юм. Киотогийн Их сургууль 22 мянган оюутантай.
3 оюутны хотхонтой бөгөөд гол нь Ёшида гэдэг байна. Тус Их сургууль Токиогийн Их сургуультай өрсөлддөг Японы хамгийн тэргүүний Их сургууль гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Киотогийн Их сургуулийн өмнөх сургууль нь 1869 онд Осака хотод байгуулагдсан Химийн сургууль (япон. 舎密局 seimikyoku) байсан юм. Хожим нь 1886 онд түүний оронд Гуравдугаар дээд сургууль (япон. 第三髙等學校 daisan koto gakko) байгуулагдаж, тухайн жилдээ одоогийн их сургуулийн үндсэн байр руу нүүсэн байна.
1897 онд Эзэн хааны Киотогийн их сургууль Гуравдугаар дээд сургуулийн байранд байгуулагдсан бөгөөд эзэн хааны их сургуулийн системийн нэг хэсэг болох шинжлэх ухаан, технологийн коллеж байгуулагдсан. 1899 онд Хууль, анагаах ухааны коллеж, 1906 онд Уран зохиолын коллеж байгуулагдсан байна.
2004 оноос хойш шинэ хуулийн дагуу Киотогийн их сургуулийг тус улсын Үндэсний их сургуулийн тогтолцоонд хамруулсан. Сургуулийн санхүүгийн хараат бус байдал, бие даасан байдлыг нэмэгдүүлж байгаа энэ статусыг үл харгалзан Киотогийн их сургууль нь тус улсын Боловсролын яамны хэсэгчилсэн хяналтад байсаар байна.
Тус их сургуулийн Геофизикийн тэнхим, түүний Гамшгаас хамгаалах судалгааны хүрээлэнгийн төлөөлөл Газар хөдлөлтийг урьдчилан таамаглах үндэсний хороонд ордог байна.
Төгсөгчид
[засварлах | кодоор засварлах]- Такакүра Тэрү (1891—1986)- зохиолч, нийгмийн зүтгэлтэн.
- Ёшино Акира (1948 онд төрсөн) — Нобелийн шагналтан /хими/.
- Хонжо Тасүкү (1942 онд төрсөн) — Нобелийн шагналтан /анагаах ухаан/.