Jump to content

Китазава Ёшихиро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Китазава Ёшихиро
Тэшүүр
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКитазава Ёшихиро
Төрсөн огноо (1962-08-04) 8 сарын 4, 1962 (63 настай)
Төрсөн газарХоккайдо, Күширо
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСараево 1984500 м

Китазава Ёшихиро (北沢 欣浩 Kitazawa Yoshihiro?, 1962 оны 8 сарын 4-нд төрсөн) нь Японы тэшүүрчин юм. Хоккайдо мужийн Күширо хотод төрсөн.

Тэрээр 1980 онд Хоккайдо Күширо Хокүёо ахлах сургуулийг дүүргээд Хоосэй их сургуульд элсэн оржээ.

1984 оны өвлийн олимпод тэрээр 500 метрийн зайд мөнгөн медаль хүртэж, 1000 метрийн зайд 31-р байр эзэлжээ. Ийнхүү Китазава Япон улсын түүхэнд тэшүүрийн спортоор олимпын медаль хүртсэн анхны тамирчин болсон юм.

Их сургуулиа төгсөөд Күширо хотын захиргаанд ажиллах болсон тэрээр 1988 онд зодог тайлжээ.