Jump to content

Кларенс Гаусс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Кларенс Эдвард Гаусс (англи. Clarence E. Gauss, 1887 оны 1-р сарын 12-нд Вашингтонд төрсөн- 1960 оны 4-р сарын 8-нд Лос Анжелес хотод нас барсан)-америкийн хятад судлаач, дипломат.

К.Гаусс-ын эцэг Герман Гаусс, эх нь Эмилия Ж. (Эйзенмана) Гаусс. Тэрээр 1917 онд Ребекка Луиза Баркер-тэй гэрэлсэн. Бүгд Найрамдахчуудын намын гишүүн бөгөөд протестант шашинтан байсан.

Тэр мэргэжлийн дипломат байсан.

Кларенс Гаусс

1912-1915 онд Шанхай хотод АНУ-ын дэд консул;

1916 онд Шанхайд АНУ-ын Консул; 1916-1920 онд Сямэнь; 1920-1923 онд Цинан Консул;

1923-1924 онд Мугдэн буюу өнөөгийн Шэньян хотод АНУ-ын Ерөнхий Консул; 1924-1926 онд Цинан;

1926-1927, 1935-1938 онд Шанхайд Ерөнхий Консул; 1927-1931 онд Тяньзиньд;

1931-1935 онд Парис хотод Ерөнхий Консул;

1935-1940 онд Шанхайд Ерөнхий Консул.

1940-41 онд Австрали дахь АНУ-ын Элчин сайд.

1941-1944 оны 11-р сард Бүгд Найрамдах Хятад Улсад АНУ-ын Элчин сайд байсан.

Дипломат албаа орхиод Гаусс АНУ-ын "Export–Import Bank" банкны захирал болсон.

1960 оны 4-р сарын 8-нд Лос-Анжелес хотын "Good Samaritan Hospital" эмнэлэгт нас барсан.