Клод Дебюсси

Клод Дебюсси 1908 онд

Клод Дебюсси нь (1862-1918) Импрессионизмын үндэслэгч, Францын хөгжмийн зохиолч юм. Тэрээр балчир наснаасаа төгөлдөр хуур заалгаж, 11 настайдаа Парисын хөгжмийн дээд сургуульд элсэн орж 11 жилийн туршид суралцжээ. Байгалийн өнгө будаг, гэрлийн тусгалыг бүтээлдээ өвөрмөцөөр оруулж ирсэн импрессионист зураачдын нөлөөгөөр К.Дебюсси уран зургийн олон янзын өнгө будгийн хослолыг хөгжмийн авиа эгшгээр илэрхийлэхийг зорьсон. Үүний тулд хөгжимдөө шинэ хэллэг, хэв маягийг бий болгож, хөгжмийн түүхэнд "Импрессионист урсгалыг үндэслэгч" хэмээн нэрлэгдэх болсон юм. Тэрээр хөгжимдөө нууцлаг сэтгэлийн төлөв байдал, чамин сэтгэгдэл төрүүлэхүйц олон янзын өнгө, дуурьсал, этгээд сонин хэмнэлийг ашигладаг байв.