Комодо үндэсний хүрээлэн
Комодо үндэсний хүрээлэн | ||
---|---|---|
Комодо гүрвэл (Varanus komodoensis) | ||
Байрлал: | Индонез | |
Талбай: | 1817 км² | |
БЦГ-т бүртгэсэн: | 1980 онд Индонез, 1991 онд ЮНЕСКО |
Комодо үндэсний хүрээлэн* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
![]() | |
Комодо гүрвэл | |
Улс | ![]() |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii, ix |
Дугаар | 609 |
Бүс** | Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвийн жагсаалт |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1991 (15-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Комодо үндэсний хүрээлэн (англ. Komodo National Park) нь Индонезийн баруун Нуса Тенггара, зүүн Нуса Тенггара мужуудын хооронд, бага Сунда арлын ойролцоо орших Комодо, Ринка болон Падар гэх мэт томоохон арлуудыг агуулсан нийт 1817 км² (603 км² хуурай газар бүхий) нутаг дэвсгэр юм.
1980 онд Комодо гүрвэлийг хамгаалахын тулд энэхүү үндэсний хүрээлэнг байгуулжээ. Хожим нь биологийн бусад төрөл зүйлийг хамгаалах, усны амьдралын хэв маягийг алдагдуулахгүйн тулд улам өргөжүүлсэн байна. Уг хүрээлэнгийн арлууд нь галт уулын гаралтай байдаг. Уг хүрээлэнгийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 400 орчим хүн амьдарч байна.
Усанд шумбагчид Комодод ирэх маш дуртай байдаг бөгөөд энд халиман аварга загас, далайн наран загас, цахилгаан загас, одой далайн морь, салбадай гуурсан загас, хөх хүзүүт наймаалж, хөвөн биетнүүд, нялцгай биетнүүд болон шүр элбэг.
Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]
Аварга хүрэн хясаа
аварга арваалж
Шүрэн доорх загас
Аварга улаан далайн од
Ногоон сэлүүрт хилэнцэт загас
Тэнгисийн өргөст хэмх хооллож буй нь
Хауксбилл яст мэлхий
Аварга нальхан хорхой
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
