Jump to content

Програмчлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Компьютер програмчлал-с чиглүүлэгдэв)

Програмчлал буюу компьютерын програмчлал гэдэг нь компьютер програм зохион бүтээх үйл явц юм.

Програмчлалд алгоритм сэдэх, алгоритмын гүйцэтгэлийг шалгах, алгоритмыг аливаа програмчлалын хэлд буулган бичих (үүнийг мөн кодчлол буюу Англи: coding гэдэг) зэрэг үйлдлүүд багтдаг. Програмын эх кодыг хүний ойлгох дээд төвшний программчлалын хэлээр бичдэг байхад энэ кодыг машин код болгож хувиргаснаар компютерийн төв процессор ойлгож ажиллуулна. Програмчиллах хүнийг программист гэнэ.

Програмчлалын гол зорилго нь ямарваа үйлдлийг автоматжуулж компьютераас гүйцэтгүүлэх - иймд программист нь програм хэрэгжүүлэх гэж буй салбарын мэдлэг, нарийвчилсан алгоритм, математик логик зэрэг хэд хэдэн сэдэвт мэргэшсэн байх ёстой.

Програмчлалтай холбоотойгоор шалгах (тестлэх буюу Англи: testing), алдаа засах (дебаг буюу Англи: debugging), сахих (Англи: maintenance), build систем бүтээх, програмтай холбоотой өгөгдлийг удирдах зэрэг үйлдлүүд байдаг ба эдгээрийг бүхэлд нь програм хангамж хөгжүүлэлт ч гэдэг. Үүнтэй холбоотойгоор инженерчлэлийн аргазүйг ашиглан програм хангамж хөгжүүлэхийг програм хангамжийн инженерчлэл гэнэ.