Константин Циолковский
Appearance
Константин Циолковский | |
---|---|
Төрсөн огноо | 1857 оны 9 сарын 17 [Хуучин тооллоор 9 сарын 5] Оросын Хаант Улс, Ижевское |
Нас барсан огноо | 1935 оны 9 сарын 19 (60 настай насалсан) ЗХУ, Калуга |
Үндэс | Орос |
Салбар | Астронавтикийн онол |
Алдаршсан зүйл | Циолковскийн пуужингийн тэгшитгэл |
Константин Эдуардович Циолковский (Орос: Константи́н Эдуа́рдович Циолко́вский, 1857 оны 9 сарын 17 [Хуучин тооллоор 9 сарын 5] – 1935 оны 9 сарын 19) нь Оросын Хаант Улс болон Зөвлөлтийн пуужингийн эрдэмтэн, астронавтикийн онолын анхдагч юм. Германы Херманн Оберт болон Америкийн Роберт Х. Годдард нарын хамтаар пуужин, астронавтикийн үндэслэгчдийн нэг гэж тооцогддог[1]. Түүний судалгааны ажлуудыг хожмын Зөвлөлтийн пуужингийн инженерүүд болох Сергей Королёв, Валентин Глушко нар амьдралд хэрэгжүүлж, Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн эхэн үеийн хөгжилд хувь нэмэр оруулцгаасан билээ.
Циолковский амьдралынхаа инэхийг Москвагаас баруун өмнө зүгт 200 орчим километр зайд, Калуга хотын хаяанд орших модон байшиндаа өнгөрүүлжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Konstantin E. Tsiolkovsky - Soviet Space Scientist (Memento 7. Есдүгээр сар 2017 цахим архивт). From San Diego Aerospace Museum Educational Materials
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Константин Циолковский – Викимедиа дуу дүрсний сан