Консул (Эртний Ром)
Консул (латин. consul) — Эртний Ромд буюу Ромын Бүгд Найрамдах улсын үед (МЭӨ 509-МЭӨ 27 он) Төрийн хамгийн өндөр сонгогдсон албан тушаалтан байсан юм.
Консулууд иргэний болон цэргийн дээд эрх мэдэлтэй байсан. Цэргийн легионуудыг бүрдүүлэн удирдаж, Сенат болон комицийг хуралдуулж, тэднийг тэргүүлдэг эрх мэдэлтэй байсан. Онцгой нөхцөл байдлын үед Сенат консулуудад хязгааргүй эрх мэдэл олгодог байсан.
Ромын Бүгд найрамдах улсын хууль тогтоомжийн дагуу Консулын доод нас 41 (патрицууд- дээд гаралтай хүмүүс), 42 нас (плебейчүүд-доод гаралтай хүмүүс) гэж заадаг байсан. Гэвч насны хязгаарыг үл хамааран Африкийн Сципио (латин. Publius Cornelius Scipio Africanus Maior; МЭӨ 235— МЭӨ 183) 30 настайдаа, Их Гнаеус Помпей (латин. Gnaeus Pompeius Magnus; МЭӨ 106- МЭӨ 48) 27 настайдаа, Юлий Цезарь 19 настайдаа Консул болж байжээ.
Бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа консулууд мужийг удирдаж, проконсул (латин. proconsul, орч. pro —орлох) цол авдаг байжээ. Энэ нь аль нэг аймаг, мужийн захирагч гэсэн үг юм.