Кунсткамер

Санкт-Петербург хот дахь Кунсткамерын байр

Кунсткамер (герман. Kunstkammer - "ховор зүйлийн өрөө/тасалгаа" гэсэн үгнээс гаралтай) — 1714 онд I Пётр байгуулсан Оросын анхны мүзей буюу үзмэрийн газар юм. Өнөө үед аблан ёсоор- Оросын Шинжлэх ухааны академийн Их Пётрын нэрэмжит Антрапологи, угсаатан зүй судлалын Холбооны төсвийн шинжлэх ухааны байгууллага (Кунсткамер) -(орос. Федеральное государственное бюджетное учреждение науки Музей антропологии и этнографии им. Петра Великого (Кунсткамера) Российской академии наук. товч- МАЭ РАН).

Нэршилийн үүсэл[засварлах | кодоор засварлах]

Кунсткамер (герм. Kunstkammer - орч. урлагийн өрөө) - эрт дээр үед төрөл бүрийн түүх, урлаг, байгалийн шинжлэх ухаан болон бусад ховор цуглуулгуудын хадгалах газрын нэр байсан. 16-17-р зууны үед сонирхолтой зүйлсийн тасалгаанууд нь олон хаад, ноёдын ордонд байдаг байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1697-1698 онд Оросын I Пётр хаан цэцэглэн хөгжиж буй Голланд, Английн томоохон хотуудаар сонирхон аялсан юм. Пётр шинэлэг сонин зүйл бүхнийг маш их сонирхож байсан бөгөөд Эзэн хаан ном, зэмсэг, багаж хэрэгсэл, зэвсэг, байгалийн ховор зүйлс болох бүхэл бүтэн цуглуулга, бие даасан зүйлсийг худалдаж авч байсан. Эдгээр зүйлс нь "төрийн", дараа нь Оросын анхны байгалийн шинжлэх ухааны музей болох Пётрийн Кунсткамерын үндэс суурийг бүрдүүлсэн юм.

Орос руу буцаж ирээд Пётр хаан Оросын "сониуч байдлын тасалгаа" -ааг зохион байгуулж эхэлжээ. Оросын нийслэлийг Москвагаас Санкт-Петербург руу шилжүүлэх тушаал гаргасны дараа Пётр мөн "тус тасалгаа" -г шилжүүлэхийг тушаажээ. Цуглуулга бүхэлдээ Зуны ордон дахь танхимд хадгалагдаж байсан. Энэ өрөөг герман хэлээр Кунсткамера, өөрөөр хэлбэл "сониуч байдлын тасалгаа" гэж нэрлэдэг байв. Энэ үйл явдал 1714 онд болсон бөгөөд музей байгуулагдсан өдөр гэж тооцож эхэлсэн байна.

1715-1717 онд Пётр хаан Голландад хоёр дахь удаагаа зочлохдоо Альберт Себагийн цуглуулга музейг үзэж сонирхжээ. Энэ үед Себа өөрийн цуглуулгаа Оросын хаанд зарах санаатай байсан бөгөөд түүнтэй өмнө захидлаар энэ тухай харилцаж байжээ. Пётр тус Себагийн цуглуулгыг үзээд бүхэлд нь худалдан авч Санкт-Петербург дахь Кунсткамера руу авч явжээ.

Яваандаа цуглуулгын хэмжээ ихэссэнтэй холбогдуулан Санкт-Петербургийн Васильевскийн арал дээр "Санкт-Петербургийн Шинжлэх Ухааны Академийн танхимууд, Номын сан, Кунсткамера" тусгай том барилга барих шийдвэр гарч өнөөгийн байгаа барилга 1718-1734 онуудад барьжээ.

Кунсткамер болон Антропологи, угсаатан зүйн мүзэйн захирлууд[засварлах | кодоор засварлах]

Кунсткамер
  • шотланд гаралтай Роберт Арескин буюу Эрскин (1714—1718)
  • герман гаралтай академич. Лаврентий Блюментрост (1718—1724)
  • герман гаралтай академич. Иоганн Шумахер (1724—1741)
  • герман гаралтай академич. Иван Тауберт (1741—1767)
  • герман гаралтай академич. Пётр Паллас (1767—1771)
  • академич. Семён (Симеон) Котельников (1771—1797)
  • герман гаралтай академич. Иван Буссе (1794—1800)
  • академич. Николай Озерецковский (1800—1827)
Академийн мүзей
  • герман гаралтай академич. Леопольд Шренк (1879—1894)
  • академич. Василий Радлов (1894—1918)
  • академич. Евфимий Карский (1918—1929)
  • академич. Василий Бартольд (1929—1930)
  • Николай Маторин (1930—1936)
  • ЗХУ-ын ШУА-ийн гишүүн Дмитрий Ольдерогге (1936—1940)
  • Николай Кисляков (1940—1948)
  • доктор. Леонид Потапов (1948—1967)
  • дэд доктор. Людмила Сабурова (1967—1982)
  • доктор. Рудольф Итс (1982—1990)
  • дэд доктор. Николай Гиренко (1990—1992)
  • доктор. Александр Мыльников (1992—1997)
  • доктор. Чунер Таксами (1998—2000)
  • доктор. Юрий Чистов (2001—2017)
  • ОХУ-ын ШУА-ийн гишүүн Андрей Головнёв (2017 оноос)